АНУ “F-22” цэргийн зориулалттай сөнөөгч онгоцыг Хойд Солонгосын дайралтаас хамгаалахын тулд хоёр улсын цэргийн хамтарсан бэлтгэл сургуулилтанд оролцуулахаар Ням гаригт Өмнөд Солонгос руу илгээлээ. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи бүхий “F-22”сөнөөгч онгоцыг хоёр улсын хамтарсан цэргийн бэлтгэл сургуулилтыг дэмжихээр Японоос Өмнөд Солонгост орших АНУ-ын томоохон Нисэх хүчний бааз болох Осанд байрлуулжээ. Мөн Өмнөд Солонгос дахь Нэгдсэн улсын цэргийн командлал Хойд Солонгосын энэхүү үйлдлийг зогсоохыг шаардсан мэдэгдэл хийжээ. Уг мэдэгдэлд “Өмнөд Солонгосоос салан тусгаарлах болон Зүүн Хойд Ази дахь энх тайван, тогтвортой байдлыг хангах олон улсын хүчин чармайлтыг унагах гэсэн Хойд Солонгосын энэхүү оролдлого, сүрдүүлэг нь амжилтанд хүрэхгүй” гэжээ. Нэгдсэн үндэсний байгууллагын хоригийг үл хайхран, Хойд Солонгосын ойрын холбоотон болох Хятадын анхааруулгыг үл ойшоон2-р сард Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун цөмийн зэвсгийн туршилт хийснээс хойш нөхцөл байдал улам хурцадсан. Энэхүү туршилт нь 2006 оноос хойш Хойд Солонгосын явуулсан гурав дахь цөмийн туршилт байсан бөгөөд цөмийн зэвсгийн туршилтыг зогсоохын тулд НҮБ болон АНУ эдийн засгийн хориг арга хэмжээ авахад хүрсэн. Бямба гаригт Хойд Солонгос дайны байдалд шилжиж, Өмнөд Сологост дайн зарласнаа мэдэгдсэн боловч Сөүл болон түүний холбоотон АНУ энэхүү мэдэгдлийг тийм ч ноцтойгоор хүлээж авсангүй. АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн бэлтгэл сургуулилтын үеэр “B-2” сөнөөгч онгоцыг Солонгосын хойгт нэг биш удаа хөөргөсөн нь Умардын удирдагч Кимийн дургүйцлийг ихээр хүргэсэн. Тиймээс ч баасан гаригт Умардын удирдагч цэргийн жанжин нартай хийсэн шуурхай зөвөлгөөний үеэр АНУ-руу довтлох төлөвлөгөөнд гарын үсэг зурж, АНУ-тай дайдахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Хойд Солонгосын дайралтаас Өмнөдийг хамгаалахын тулд хоёр улсын хамтарсан бэлтгэл сургуулилтанд “F-22” сөнөөгч онгоцыг оролцуулахаар болсноо АНУ-ын цэргийн албаныхан мэдэгдсэн. Гэвч тус улс хичнээн сөнөөгч онгоцыг Япон дахь Окинава арлын Нисэх хүчний баазаас Өмнөд Сологос руу илгээж байгаагаа мэдэгдсэнгүй. Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч YoshihideSugaХойд Солонгосын уг үйлдлийг эцэг Кимийн дараах “түрэмгийөдөөн хатгалга” хэмээнЯпоны “Kyodo” мэдээний агентлагт цохон тэмдэглэсэн байна. 1950-1953 оны хооронд үргэлжилсэн хоёр Солонгосын дайн түр эвлрэлийн гэрээ байгуулснаар төгсгөл болсон.
Д.Амар
Д.Амар