logo
Мухаммед Мурсиг элэглэсэн хөтлөгч батлан даалтаар суллагдлаа

Мухаммед Мурсиг элэглэсэн хөтлөгч батлан даалтаар суллагдлаа

2013/04/02
Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурсиг элэглэсэн телевизийн хөтлөгч Бассам Юссефийг Бямба гаригт баривчилжээ. Тэгвэл тэрээр Ням гаригт 2000 гаруй америк доллар төлж батлан даалтаар суллагдлаа. Бассам Юссеф өнгөрсөн баасан гаригийн орой “Эль Бернамег” шоугаа хөтлөн явуулсан бөгөөд энэ үеэрээ Ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн ярианы хэв маягийг дуурайж элэглэжээ. Гэтэл түүний энэ үйлдэл таалагдаагүй нэгэн үзэгч цагдаад гомдол гаргасны дагуу түүнийг баривчлах прокурорын шийдвэр гарчээ. Цагдаа нар түүнийг Ерөнхийлөгчөөс гадна Мусульман шашиныг элэглэн тохуурхсан хэмээн буруутгасан байна. Баривчлагдсан тухайгаа хөтлөгч Бассам Юссеф ярихдаа “Элэглэсний төлөө хүнийг баривчилна гэдэг хэлмэгдүүлэлт. Египетийн хувьсгалын үр дүн ийм байна гэдэгт итгэж чадахгүй байна. Намайг ойлгомжгүй, итгэмээргүй шалтгаанаар баривчилсан” гэжээ. Бассам Юссефийн хөтөлдөг телевизийн шоу тус улсын томоохон нэвтрүүлгүүдийн нэгт тооцогддог бөгөөд орон даяар 10 сая гаруй үзэгч үздэг гэсэн судалгаа байдаг байна. Тиймдээ ч хүмүүст ямар нэгэн сөрөг үзэл суртал авчирч болзошгүй хэмээн Египетийн Мусульман шашныг баримтлагч эрх баригчид үзэж байгаа юм.

Д.Амар

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш