logo
Хөдөлмөрийн сайд сэтгүүлчидтэй нээлттэй ярилцана

Хөдөлмөрийн сайд сэтгүүлчидтэй нээлттэй ярилцана

2013/04/03
Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд долоо хоног бүрийн Лхагва гаригт салбарынхаа асуудлаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад хариулах болсон. Энэ ажлын хүрээнд өнөөдөр 12:30 цагаас Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нээлттэй ярилцлага хийх юм. Тэрээр Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд сэтгүүлчидтэй уулзаж, хөдөлмөрийн салбарт хийгдэж буй томоохон ажил, төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийж, салбарынхаа бодлого, зорилтын талаар танилцуулан, сэтгүүлчдийн асуултад хариулна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш