logo
Төрийн ордны баруун хаалгаар машинтай залуус дайрч, танхайрчээ

Төрийн ордны баруун хаалгаар машинтай залуус дайрч, танхайрчээ

2011/05/08
Өнгөрсөн сарын 22-ноос ард түмний “Их хуралдай”-г хуралдуулж, төв талбай дээр  гэр засан, төвхнөсөн эх орончид олны анхаарлын төвд ороод удаж байна. Н.Энхбаярын түлхээсээр “их үйл”-ээ эхлүүлсэн “мундаг” тэмцэгчид сонгуулийн салхийг нь хагалж буйгаа ч нууугаагүй. Энэхүү үйлдэл нь олон хүнийг турхирч, 2008 оны үймээнийг давтах вий гэсэн айдас хууль цагдаагийнханд нүүрлүүлсэн. 5 дугаар сарын гурван буюу өнгөрсөн мягмар гаригт “Марк -2” маркийн автомашин төрийн ордны баруун хаалгаар хаалтгүй давхин оржээ. Машиныхаа хөгжмөө байдаг чангаар нь бахируулсан хэдэн залуу мэс атган гарч ирж, ордны тусгай хамгаалалтын харуулын хоолойд тулгасан байна. Харин энэ бусармаг үйлдлийнхээ дараа тэд хэргийн газрыг хэнэг ч үгүй орхин одсон юм. Хачирхалтай нь хэдэн өдрөөр хамгаалалт гарган сүржигнэсэн монголын цагдаагийн байгууллагын ажилтнууд энэ үед хаана байсан нь тодорхойгүй. Ниргэсэн хойно нь хашгирна гэгчээр машинтай залуусыг өдөржин эрэл сурал болж баривчилжээ. Ямартаа ч хорь орчим насны дөрвөн залуу гавлуулж, гинжлүүлэн их л сүртэй байцаагдсан юм байх. Энэ явдлыг олон түмэнд дэлгэлгүй нууцалж байгаа нь бужигнаан үүсгэх сонирхолтой улстөрийн хүчнийхний хийсэн жүжиг гэдэг шуум гарчээ. 
\www.shuum.mn\
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш