logo
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Филармонийн хооронд санамж бичиг үйлдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Филармонийн хооронд санамж бичиг үйлдлээ

2013/04/03

Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Сонгодог урлаг-II” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мэргэжлийн урлагийн байгууллагуудын хөгжмийн зэмсгийг шинэчлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

“Сонгодог урлаг-II” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Монголын сонгодог хөгжмийг цаашид хөгжүүлэхэд хөгжмийн зэмсгийг шинэчлэх шаардлага гарч байгаа тул энэ ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Филармонийн хоорондсанамж бичиг үйлдлээ. Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Улсын Филармонийн дарга Ч.Даваасүрэн нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд хэд хэдэн ажил хэрэгжүүлэх юм.
 
Японы Шизуока мужийн ард иргэдээс хандивласан хөгжмийн зэмсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Улсын Филармонийн Симфони найрал хөгжимд хүлээлгэн өгнө.Улсын Филармони нь Японы иргэдээс хандивласан хөгжмүүдийг хүлээж аваад уг хөгжмийн зэмсгийн нэр төрлийн дагуу хуучин хэрэглэж байсан хөгжмүүдээ Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт шилжүүлэн хүлээлгэж өгөхөөр болжээ. Хөгжмүүдийг Дорнод аймагт хүргэж өгөх тээврийн зардлыг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар хариуцах юм байна. Улсын Филармони нь хөгжмийн зэмсэг хүлээн авах, хүлээлгэн өгөх зохион байгуулалтыг хариуцахаар болжээ.
 
Хүлээн авах, хүлээлгэн өгөх хөгжмийн зэмсгийн тоонд флет, басс-кларнет, труба, тромбон, волтурн зэрэг хөгжим багтаж байгаа аж.
 
Талууд гарын үсэг зурснаар Санамж бичиг хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм. Санамж бичигт тусгагдсан үйл ажиллагаа хэрэгжиж дуустал хүчин төгөлдөр үйлчлэх юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш