logo
Төмөр замын буудалд зорчигчдын ачаа тээшийг шалгаж эхэлнэ

Төмөр замын буудалд зорчигчдын ачаа тээшийг шалгаж эхэлнэ

2013/04/03
«Оросын төмөр зам» компани зорчигчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгаж байна. Энэ 4 сарын 1-нээс эхлэн оросын төмөр замын  32 буудалд ачаа тээшийг  шалгаж үзэх  системүүдийг нэвтрүүлж эхэллээ. Нисэх онгоцны буудлынхтай нэгэн адилаар төмөр замын буудалд орох үеэр зорчигчдын ачаа тээшийг шалгаж үзэх бүсийг тусгай тоног төхөөрөмжээр тоногложээ. Оросын засгийн газраас боловсруулсан тээвэрт оршин суугчдын аюулгүй байдлыг хангах цогц хөтөлбөрийн хүрээнд энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа аж. «Оросын төмөр зам» компани шалгаж үзэх шаардлагад ухаалаг хандаж, тийзний цагаасаа урьдчилан төмөр замын буудалд ирэхийг зорчигчдоос хүсч байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш