Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе улс төрийн бодлогоо түр хойш нь тавиад Солонгосын хойг дахь Хойд Солонгосын дайралтанд “хатуу хариу” өгөх талаар цэргийн албаныхантайгаа уулзаж ярилцлаа. “Аюул заналхийлж байгаа энэ цаг үед БНСУ-ын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалахад манай улсын цэргийн үүрэг роль маш чухал” хэмээн Ерөнхийлөгч Пак Кын Хе тус улсын Батлан хамгаалахын яамны албаныхантай хийсэн уулзалтын үеэр онцолж байлаа. Мөн энэ үеэр төр засгийн болон цэргийн албаныхан Өмнөд Солонгосын төрийн дуулалд хүндэтгэл үзүүлэн ёсоллоо. “Хойд Солонгосын гэнэтийн энэхүү цочирдом өдөөн хатгалга дахь манай цэргийн шүүхийн тогтоолд би итгэж байна” хэмээн Ерөнхийлөгч хэлж байсан юм. Өнгөрсөн бямба гаригт Хойд Солонгос Сөүлд Солонгосын Хойг дайны бэлэн байдалд шилжсэнийг анхааруулсан бөгөөд Хоёр Солонгосын хамтын ажиллагааны хамгийн сүүлийн бэлэг тэмдэг болсон үйлдвэрлэлийн цогцолбор байрладаг хилээ хаана хэмээн сүрдүүлсэн. Өнгөрсөн жилийн байдлаар Кэсон дүүргийн үйлдвэрлэлийн цогцолбор нь 470 сая америк долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Энэхүү үйлдвэрт Хойд Солонгосын ажилчид ажилладаг бөгөөд тэд нарын хөдөлмөрийг маш бага үнээр үнэлдэг байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Пак Кын Хе “Бид мөн БНАСАУ-ын хил орчмын Кэсон дүүргийн ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн юм. Өнөөг хүртэл Солонгосын хойгт дайны зориулалттай техник тоног төхөөрөмжүүд байсаар байдаг бөгөөд хаалттай энэхүү хилийн ойр орчимд амьдарч байгаа ард иргэдтэй хоёр улсын засгийн газар гэрээ хэлэлцээр хийхийг хориглосон байдаг байна. Ойролцоогоор 10 орчим жилийн турш цэргийн гол бүс болсон энэхүү хилээр хоёр улсын хамтарсан үйлдвэрлэлийн цогцолборт нэвтэрдэг ажээ. Шинээр сонгогдсон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хувьд Хойд Солонгостой хэлэлцээр хийхийг эрэлхийлж байгаа юм. АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн бэлтгэл сургуулилт болон өнгөрсөн 2-р сард Хойд Солонгосын хийсэн цөмийн туршилтанд НҮБ хориг арга хэмжээ авсан зэрэг нь Хойд Солонгосын удирдагчийн уур бухимдлыг багагүй хүргэсэн. Даваа гаригт болсон уулзалтын үеэр Ерөнхийлөгч Пак Хойд Солонгосын дайралтыг нэлээд ноцтой байгааг хэлж байсан юм. Ажиглагчдын үзэж байгаагаар Хойд Солонгосын энэхүү сүрдүүлэг нь тус улсыг Пхеньянтай харьцах харьцааг өөрчлөх зорилготойгоос гадна илүү их тусламж авахын тулд Вашингтонтой дипломат хэлэлцээр хийж, ялалт байгуулахад оршиж байгаа ажээ.
Д.Амар
Д.Амар