Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгуудын Засаг дарга нартай найм дахь удаагийн цахим хурлаа хийлээ.
Урин дулаан цаг ирж буй тул Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан бүтээн байгуулалтын ажлуудаа цаг алдалгүй эхлүүлэхийг Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудад онцгойлон анхаарууллаа. Ерөнхий сайдыг Дорноговь, Замын-Үүдэд ажиллах үеэр хэлэлцэж тогтсон Сайншанд-Чойрын чиглэлийн хатуу хучилттай авто замыг 9 дүгээр сарын 1-ний дотор, цаашаа Замын-Үүд хүртэлхийг 11 дүгээр сарын 15-ны дотор ашиглалтад оруулах ёстойг санууллаа. Бүтээн байгуулалтад шаардлагатай бараа материал, манай улсын нийт шатахууны 30 хувийг цаашид нэвтрүүлэх Замын-Үүд боомтод олон ажил урагшилж байгааг Ерөнхий сайд хэлээд, төрийн байгууллагууд ажлаа уялдуулсан зөв зохион байгуулалт хийвэл үр дүнтэйг онцлов. Иргэдийнхээ хэлсэн санал шүүмжийг шийдвэрлэхээр Засгийн газрын үйл ажиллагаанаас санаа аван шинэлэг алхмууд эхлүүлсэн Дорноговь аймгийн удирдлагыг Ерөнхий сайд сайшааж, энэ мэтчилэн санаачилгатай ажиллахыг хүслээ.
Иргэдээс ирүүлсэн санал шүүмжийн мөрөөр өнгөрсөн сард ЗГХЭГ-аас Хөвсгөл, Булган аймгуудад ажиллаад ирсэн. Шинэчлэлийн Засгийн газар төрийн албыг тунгалаг байлгах зарчим барьж ажиллахыг сайд нартаа ч, Засаг дарга нарт ч сануулсаар байтал Хөвсгөл аймгийн Засаг дарга 37 сая төгрөгөөр Францад таван хүн явуулах захирамж гаргасныг, Хөвсгөл, Булган аймгийн Засаг дарга нар орон нутгийнхаа “албан ёсны төлөөлөгч”-ийг гадаад орнуудад томилсныг шүүмжиллээ. Орон нутагт газар олголттой холбоотой маргаан улам нэмэгдэж байна, төрийн нэг байгууллагад гэр бүлийн таван хүн ажиллаж байна гэх мэт гомдол шүүмжийг иргэд ирүүлсээр байгаа тул Засаг дарга нар ажлын хариуцлагаа улам өндөржүүлэх шаардлагатай байна хэмээн Ерөнхий сайд анхааруулав. Орон нутагт хэвшил болсон бусармаг явдлуудыг таслан зогсоох, үүний зэрэгцээ хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байхад нь дэмжлэг туслалцаа үзүүлэхээр цаашдаа ч ЗГХЭГ-аас хяналт шалгалтыг тогтмолжуулахаа өнөөдрийн хурлаар дуулгалаа.
Хурдтай бөгөөд уялдаатай ажиллах, хариуцсан ажилдаа эзэн болох шаардлагыг өөрсөддөө ч, албан хаагчиддаа ч тавьж байхыг Ерөнхий сайд Дорнод, Архангайн жишээнд тулгуурлан хөндсөн юм. Үүссэн хүндрэлийн талаар холбогдох албаныханд цаг алдалгүй мэдээлж, хариу арга хэмжээг хамтын хүчээр шуурхай авах хурд Халхголчуудад дутсаныг, ундны усны эх үүсвэр газрыг хамгаалахаар хүн ажиллуулдаг мөртлөө 2кг мөнгөн ус асгуулсан Архангайн хариуцлагагүйн жишээг давтахгүй байхыг анхааруулав.
Ажлыг нь дүгнэж, анхаарах шаардлагатай асуудлаар үүрэг чиглэл өгдөг энэ хурлыг сар бүрийн эхэнд хийдэг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.