logo
Зэвсэглэсэн этгээдүүд цагдаагийн ажилтныг буудан амь насыг нь хохироожээ

Зэвсэглэсэн этгээдүүд цагдаагийн ажилтныг буудан амь насыг нь хохироожээ

2013/04/04
Өчигдөр 23.00 цагийн үед Ховд аймгийн Булган сумын Бүрэнхангай багийн цагдаагийн хэлтсийн алба хаагч Д.Төмөрчөдөр тус багийн “Бүрэн” нэртэй авто сэлбэгийн дэлгүүрийн цоож эвдэрсэн байдалтай байгааг олж илрүүлжээ. Тэрээр хулгай орсон байж болзошгүй гэж үзэн, эргүүлийн гурван цагдааг хэргийн газарт дуудсан байна. Улмаар дөрвүүлээ дэлгүүр рүү дотогш нэвтэрч, байдлыг тандах зуур харанхуйд дэлгүүрийн булангаас буун дуу гарч, цагдаагийн албан хаагч Д.Төмөрчөдөрийг буудаж, амь насыг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарлаа. Цагдаагийн ажилтнууд тухан үед ухаангүй байсан  алба хаагчийг дэлгүүрээс гаргаад дэлгүүрийн үүдэнд отолт хийсэн байна. Гэвч зэвсэглэсэн гурван этгээд дэлгүүрийн цонхоор гарч зугтжээ.

Энэ хэрэгт холбоотой этгээдүүдийг Ховд аймгийн хорих ангиас оргосон хоёр хоригдлууд байж болзошгүй хэмээн үзэж байгаа ажээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш