Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар сэтгүүлчидтэй уулзаж нээлттэй ярилцдаг уламжлал тогтоод буй. Энэ удаа Хөдөлмөрийн сайд Я.Санжятав буухиаг үргэлжлүүлэв. Эх орны бүтээн байгуулалтад оролцох идэр насны залуус Солонгос руу явж хөлсний ажил хийж байхад тэдний оронд өндөр цалинтай ажлыг нь өвөрлөгч эрчүүд хийдэг жишиг тогтоод манайд хэдэн хаврыг үзэв. Тэгвэл энэ байдлаас гарах, монголчуудаа эх оронд нь хүний дайтай, өндөр бүтээмжтэй ажилтан болгох бодлогыг Шинэчлэлийн Засгийн газрын шинэ салбар болох Хөдөлмөрийн яам боловсруулжээ. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав өөрийнхөө тэргүүлж буй салбарыг хөгжүүлэхэд гурван зүйлийг онцолжээ.
Нэгдүгээрт, үйлчилгээг тэд чухалчилж. Энэ хүрээнд ажилгүй иргэдийг бүртгэх, аж ахуйн нэгжид зуучлах, аж ахуйн нэгжид хэчнээн ажлын байр байгааг бүртгэлжүүлэх зэргийг хийж эхэлж. Ингэснээр ажил хайж байгаа иргэд хэд байгаа, ажилтан хайж байгаа аж ахуйн нэгжүүд хэр олон байна гэдгийг тодорхой болгосон байна. Өнөөдрийн байдлаар 28000 хүнийг ажилд авъя гэж аж ахуйн нэгжүүд захиалгаа өгч. Тэгвэл ажилд орох хүсэлтэй байгаа 30000 гаруй мянган хүн бүртгүүлжээ. Энэ бол харьцангуй тоо. Яагаад гэвэл урин дулааны улиралд зам, барилга, газар шороо, тариалалт гээд улирлын чанартай ажлын байр цөөнгүй бий болдог. Эрэлт, хэрэгцээ хоёр байхад яагаад хоорондоо нийлж болохгүй, заавал яагаад зуучлуулж, эрж хайж байдаг юм бол гэж гайхаж магадгүй. Тэгвэл ажил хайж байгаа хүмүүсийн ажлын чадамж, туршлага бага байгаа нь энэ хоёр тоо нийлэхгүй байгаагийн гол шалтгаан гэдгийг салбарын яамнаас тогтоож. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагын тавьсан шаардлагыг ажил хайгчид хангаж чадахгүй байгаа гэнэ. Тиймээс салбарын яамнаас наад захын шаардлагыг хангахын тулд харилцааны сургалтаас эхлээд олон төрлийн түргэвчилсэн сургалтыг ажил хайгчдад өгч байгаа аж.
Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөрийн зах зээлд баримталж байгаа бодлогын дараагийн зүйл нь сургалт. Их дээд сургууль төгссөн ч ажлын байранд очоод туршлага, мэдлэг муугаас ажилд тэнцэхгүй тохиолдол олон. Их дээд сургууль төгссөн дээд боловсролтой гэсэн хэрнээ ажил тэнцэхгүй цагаан гартнууд олон төрж байна. Тиймээс аж ахуйн нэгжийн захиалгаар ажилтан бэлтгэх сургалтыг зохион байгуулж, түргэвчилсэн хэлбэрээр чанартай боловсон хүчнийг бэлтгэх ажлыг эхлүүлж. Энэ сургалтад дан ганц ажил хайж байгаа, мэргэжилгүй хүмүүс бус их дээд сургууль төгссөн хүмүүсч суралцаж байгаа гэнэ. Үүнээс үүдэн 65-70 хувь нь мэргэжилтэй, чадамжтай ажилтан бэлтгэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч. Ингэсэн тохиолдолд ажиллах хүчээ БНСУ-д “бэлэглэх” бус дотооддоо шингээх боломжтой гэж үзэж хот хөдөөгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд түргэвчилсэн сургалтыг явуулж байгаа юм. Гэхдээ дуртай хүн болгоныг сургаж, үнэмлэх өгөх бус, аж ахуйн нэгжүүдээс захиалга авч, ямар мэргэжлээр хэдэн хүн сургах вэ гэдгээ тодорхойлсны үндсэн дээр шаардлагатай ажилтныг бэлтгэх ажлаа эхлүүлжээ.
Дэмжлэг. Энэ бол хөдөлмөрийн салбарыг дэмжих гуравдахь зүйл нь. Ажил хийж байгаа иргэдийг насны хувьд аваад үзэхэд 18-24, 45-60 насныхныг ажилд авах аж ахуйн нэгж байгууллага ховор байдаг байна. Учир нь, залуучууд ажлын туршлагагүй гэж гологддог бол хэжээл хасныхан нь тухайн байгууллагын тавьсан шаардлагад нийцдэггүй аж. Тиймээс залуучуудыг нь сургаж, мэргэшүүлэх ажлыг эхлүүлсэн бол ахимаг насны ажил хийх чин хүсэлтэй хүмүүсийг өөрөө орлого олох боломжийг нь Хөдөлмөрийн яамнаас санаачилж гарын дүйтэй, хоёр гурваараа, тав арваараа нийлээд баялаг бүтээх, хөдөлмөр эрхлэх хүмүүст ЖДҮ-ийг дэмжих сан, сум хөгжлийн сангаас буцалтгүй тусламж хэлбэрээр мөнгө өгч, өөрсдөд нь ажлын байр бий болгох талын бодлого баримталж байгаа гэдгийг Я.Санжмятав сайд хэлсэн. Гэхдээ хэдэн жилийн дараа хүний нөөц чинь дундарна шүү, монгол ажилчид олдохгүй байх вий гэдгийг салбарын сайд мөн л дотоодын аж ахуйн нэгжүүдэд анхууруулж байлаа. Учир нь, хэдэн жилийн дараагаас монголчууд маань бүгд эрхэлсэн ажилтай, орлоготой болно гэдгийг тэрээр энэ үгээрээ батлан хэлсэн юм.
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргье.
-Энэ жил 100 мянган ажлын байр бий болгоно гэж зорилго тавьж байгаа юм байна. Үүний хэдэд нь монгол хүн ажиллах вэ. Хятад ажилчдын квотыг хэдээр тогтоосон бэ?
-Бүтээн байгуулалтын ажилд аль болохоор монголчуудаа ажиллуулах бодлого барьж байна. Одоо МСҮТ-д суралцаж байгаа хүмүүс ирэх зургадугаар сард төгсөнө. Тэгэхээр энэ сургалтад хамрагдсан 7000 гаруй хүнийг ажлын байраар хангана гэсэн үг. Гадаад ажилчдын квотыг аль болохоор бууруулна. Хөдөлмөрийн яам байгуулагдах үед гадаадын иргэдийн тоо гадаадын иргэдийн харьяатын хуульд зааснаас давчихсан байсан. Тиймээс ҮАБЗ-д асуудлыг оруулсан. Гэхдээ одоохондоо монгол хүний чадамж хүрэхгүй байгаа байгаа зүйлд гадаадынхныг ажиллуулна. Тухайлбал, Оюутолгойн тоног төхөөрөмжийн угсралт, цементийн үйлдвэрт ажиллаж байсан туршлагатай хүмүүсийг тодорхой хэмжээнд ажиллууларх бодлого барьж байна. Түүнээс 300, 400 хятад оруулж ирээд энд тэндэхийн барилгын компанид зуучлаад байдаг зүйлийг хална. Бүтээн байгуулалтын ажил энэ жил эхэлсэн. Хилээ хаагаад хятадуудыг оруулж ирэхгүй гэж болохгүй. Өнөөдөр Монголд БНХАУ-ын 3000, БНСУ-ын 1400, ОХУ-ын 700 иргэн байгаа бол бусад орнуудаас нийлээд 9000 орчим иргэн ажиллаж байна. Зундаа бага зэрэг нэмэгдэх байх. Гэхдээ байх ёстой хэмжээнээсээ давахгүй. Мөн гадаадын иргэдийг авилга авч оруулж ирээд байдаг шиг хэл ам гарахгүй. Би энэ төрлийн ажил хариуцаж байгаа хүнд ч гэсэн хэлсэн. “За чи тийм зүйл хийвэл дулаан хувцасаа бэлтгээрэй. Монголын төр чиний нүд чиг болж ажиллаж байгаа. Хэрэв шунаг, сувдаг сэтгэлээр хандаж, их мөнгө олох гээд байгаа бол өөр арга зам хайгаарай” гэдгийг гэрээ байгуулахдаа сайдын хувьд хэлсэн.
-Улаанбаатарт ажлын байр илүүдэлтэй байна гэж байна. Тэгэхээр бүсийн нэмэгдлийг орон нутагт ажлын байр бий болгож байгаа хүмүүст олгож болохгүй юм уу?
-Бүсийн нэмэгдлийг ярилцаж байна. Юу, юугүй бүх зүйлийг нэг амьсгаараар хийх хүндрэлтэй байна. Судалгаа шаардлагатай. Хот өргөжин тэлнэ. Хотод сууж байгаа нь татвартай байх, орон нутагт ажлын байр бий болгож байгаа нь татварын хөнгөлөлт эдэлдэг байх ёстой. 10 хувийн татвараа жилдээ өгчихөөд 9 хувийг нь жилийн эцэст буцаан авдаг байхыг энэ чуулганы хугацаанд шийдэх байх. Бүсийн нэмэгдлийн асуудлыг Хөдөлмөрийн сайд бие даан шийдээд бүлтэрч болохгүй, судалгаа хэрэгтэй. Хөдөө орон нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, тэнд байгаа хүмүүсийн нийгэм ахуйн асуудлыг шийдэхэд бүсийн нэмэгдлийн асуудал уялдана.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх үү?
-Төрийн албан хаагчдын хамгийн доод цалин 320 мянган төгрөг, дээд тал нь 598 мянган төгрөг байна. Хамгийн бага байгаа нь мал аж ахуй, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүсийнх. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хөдөлгөе гэдэг нь хэрэгтэй боловч, жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүст хортой юм. Тодруулбал, таван хүн цалинжуулаад ажиллаж байхад нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхээр таван ажилтны гурав нь гудамжинд гарна гэсэн үг. Тэгэхээр эргээд тэднийг халамжлах хэрэг гарна. Тиймээс энэ асуудлаар саналаа боловсруулаад Үйлдвэрчний эвлэл, эздийн холбоонд саналаа өгсөн. Энэ хоёр байгууллага зөвшилцөж байна.
Цалин нэмэхээр шатахууны үнэ нэмэгдэнэ. Түүнийг дагаад гурил, будаа, талх гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газрын гол бодлого бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах. Гэхдээ төсөв хэлэлцэх үед цалинг нэмэх тухай асуудлаа оруулна.
-45-60 насныханд ажлын байр олдохгүй байна гэж хэлж байсан. Тэгэхээр ахмадуудаа ажиллуулах талаар ямар бодлого барьж байна вэ?
-Тэтгэвэрт гарсан ч төрд түшиг тулгуур болох хүн олон бий. Энэ хүмүүсээ ажиллуулах зорилгоор хоёр хөтөлбөр хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, ажлын байр бий болгох чиглэлийн дэмжлэг хоёрдугаарт, эзэнтэй монгол хөтөлбөрийн хүрээнд туршлагатай хүмүүсийг аж ахуйн нэгжүүдэд гэрээгээр ажиллуулах талын бодлого барьж байна. Эрт тэтгэвэрт гарсан, хөдөлмөрийн чадамжтай 5000 гаруй хүн ажил хайж байхад 120 ажлын байр байгаа юм. Тиймээс үүнийг шийдэхийн тулд төр, хувийн хэвшилтэй ярьж байгаад гэрээгээр цалинжуулах байдлаар ажиллуулах зүйлийг ярьж байна.
-“Петрочайна дачин тамсаг” компани 4000 гаруй хятад ажилтан оруулж ирэхээр зэхэж байгаа гэсэн. Энэ үнэн үү. Дээрээс нь энэ компанид ажиллаж байгаа монгол ажилчдын цалингийн зөрүүг арилгах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Ерөнхий сайд тус компанид ажилласны дараа манайхаас ажлын хэсэг гарсан. Цалингийн байдалд судалгаа хийж үзэхэд 208-288 мянган төгрөгийн хооронд цалин авдаг юм билээ. Үүнийгээ засч нэмэгдүүл гэсэн шаардлага тавьсан. Урдаас удирдлагуудаа ирэхээр нэмэгдүүлнэ гэсэн хариу өгсөн. Хятад ажилчид оруулж ирье гэсэн албан бичиг тус компаниас ирүүлээгүй. Гэхдээ хэрэв ажилтан оруулж ирэх гэж байгаа бол дээрх асуудлаа шийдэж байж дараагийнхаа зүйлийг ярь гэдгийг энэ дашрамд хэлье.
-Гадаадын улс оронд өндөр боловсролтой боловсон хүчин бэлтгэх тал дээр танай яамны бодлого юу байна вэ. Одоо бол мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд нэлээд анхаарч байна?
-Гадаадад мэргэжилтэн бэлтгэх асуудлаар төрийн сангийн зээлээр голдуу дарга нарын хүүхдүүдийг сургахаар мөнгө нь гараад эргэж төлөгдөөгүй байгаа зүйлд анхаарахыг Ерөнхий сайд Гантөмөр сайдад үүрэг өгч, төлүүлэх асуудлыг тавьсан. Гэхдээ төр, хувийн хэвшил үүнд хамтарч ажиллах ёстой л доо. Аж ахуйн нэгжийн захиалгаар төр тухайн хүнийг сургаад, төлбөрийг нь аж ахуйн нэгж эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээ хийж болох юм. Харин суралцагч нь буцаж тухайн компанидаа ажиллах үүрэг хүлээх байдлаар явж болно. Хөдөлмөрийн яамнаас эхний ээлжинд Солонгост ажиллаж байгаа хүмүүсээ эх орондоо ирээч гэж хүсч байна. Ингэхдээ зүгээр ирэх бус тэнд ажиллаж байсан үйлдвэрийнхээ туршлагыг авчирж энд ажил эрхлээч гэдэг хүсэлтийг тавьж байна. Түүнээс тэнд олсон мөнгөө энд авчраад хоёр өрөө байр, эксел машин болгодгоо болиоч, ажиллаж байсан үйлдвэрийнхээ жижиг тоног төхөөрөмжийг нь оруулж ир. Ирэх ирэхдээ тухайн компаниасаа 30 хувийн хөрөнгө оруулалтыг тэр компаниасаа ав, 30 хувийг нь төр даая гэж байгаа юм. Энэ тухайгаа одоо очиж Солонгосын хөдөлмөрийн сайдтай уулзахдаа ярилцана.
Мөн гадаадад ажиллаж байгаа хүмүүсийг анкетаа өгөөч, монголын том том компаниуддаа зуучилж өгье гэж байгаа юм.
-ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ЖДҮ-ийг дэмжих сангаас эхнэртээ нэг тэрбум төгрөг төгрөг авч өгсөн гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-ЖДҮ-ийн зээл авъя гэсэн хүсэлтээ гаргасан 100 гаруй аж ахуйн нэгжийг 73 тэрбум төгрөгийн зээл олгуулахаар банкууд руу материалыг нь шилжүүлсэн. Үүн дотор ЗГХЭГ-ын дарга Сайханбилэг сайд болон түүний эхнэр Байгалтай холбоотой материал орж ирээгүй. Хувь хүний бизнесийн түүхийг би сайн мэдэхгүй учир энэ мэдээлэл үнэн эсэхийг би нотолж чадахгүй нь. Гэхдээ би хувь хүнийх нь хувьд тэр хоёрыг сайн танина. Төрийн албанд нэг нь зүтгэж явахад нэг нь хувийн хэвшилд зүтгэж амьдралаа залгуулахгүй бол болохгүй байх. Тэглээ гээд арын хаалгадаад ийм зүйл хийхгүй гэдэгт Сайханбилэгт итгэж байна. Тэр хүнд тийм ёс суртахуун байхгүй. Би Сайханбилэг гэдэг сайдыг өмөөрч хэлээгүй, хүнийг нь өмөөрч хэллээ.
Г.Даваабаатар
Эх сурвалж: http://www.democrats.mn/