logo
НҮБ зэвсгийн худалдааг хязгаарлах тухай гэрээг баталлаа

НҮБ зэвсгийн худалдааг хязгаарлах тухай гэрээг баталлаа

2013/04/04
Мягмар гаригт НҮБ-ын Ерөнхий ассамблей зэвсгийн худалдааг хязгаарлах тухай гэрээг баталлаа. Уг гэрээг 154 улс орон дэмжсэн боловч Иран, Сири болон БНАСАУ дэмжсэнгүй. Харин зэвсгийн зах зээлд тэргүүлдэг ОХУ, Хятад зэрэг 23 орон санал хураалтад оролцохоос түдгэлзсэн байна. Гэсэн ч Ерөнхий ассамблейн гишүүдийн олонхын саналаар энэхүү гэрээ батлагджээ. Зэвсгийн худалдааг хязгаарлах гэрээнд хүн төрөлхтний эсрэг болон цэргийн гэмт хэрэг, террорист үйл ажиллагаанд ашиглах зорилгоор зэвсэг худалдаалахыг хориглосон. Мөн зэвсэг үйлдвэрлэгч улс орнууд галт зэвсгийг хар зах дээр гар дамнуулан худалдаалахгүй байх үүрэг хүлээсэн юм. Гэрээг баталсантай холбоотойгоор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Үр дүнтэй, заавал хэрэгжүүлэх ёстой гэрээ” хэмээн онцолсон бол Их Британийн Гадаад хэргийн сайд Уилья Хэйг “Энэ гэрээ НҮБ-ын том амжилт” хэмээн дүгнэжээ. Зэвсгийн худалдааг хязгаарлах энэхүү гэрээний талаар 20 жилийн өмнөөс ярьж эхэлсэн боловч 2008 оноос НҮБ эрчимтэй  ажиллах болсон. Гэрээг боловсруулахад 10 орчим жилийн хугацаа зарцуулсан байна. Гэрээ 2013 оны 7-р сараас эхлэн хэрэгжиж эхлнэ. Зэвсгийн худалдааг хязгаарлах тухай гэрээ хэрэгжиж эхэлснээр галт зэвсэг алан хядагч, зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн гарт орохоос сэрэмжилж, дэлхийн зэвсгийн зах зээлийг хянах боломжтой болж байгаа юм. Судалгаанаас харахад одоогийн байдлаар дэлхийн зэвсгийн зах зээлээс жилд 70 тэрбум америк долларын ашиг орлого олдог байна.

Д.Амар
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш