Сүүлийн 20 жил Эрдэнэт хотод цөөн тооны орон сууц баригджээ
Эрдэнэт хотын их бүтээн байгуулалт 1973 оноос эхэлсэн түүхтэй. Өдгөө тус хотод 90 мянган хүн ажиллаж амьдарч, Монгол Улсын төсвийн 30%-ийг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр дангаараа бүрдүүлж байна. Тиймдээ ч тус хот нь ХХ зууны манлай бүтээн байгуулалтаар шалгарч, манай улсын ганц “саалийн үнээ” гэгдэх болсон юм. Хэдийгээр манай улсад Оюу толгой, Таван толгой зэрэг стратегийн баялаг нөөцтэй ордууд илэрсэнч ард иргэдэд үр өгөөжөө өгч, шинээр үйлдвэрлэлийн хот болон сүндэрлэх хүртэл өдий байна. Эрдэнэт хотод ямар нэгэн байдлаар ажил эрхэлдэг 34 мянган хүн байдаг гэсэн судалгаа бий. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа 6000 гаруй залуусын дундаж цалин улсдаа л өндөрт тооцогддог ч өөрийн гэсэн орон сууцтай болох боломж нь бас л хомс байгаа юм. Учир нь Эрдэнэт хотод 1973-1990 он хүртэл бүтээн байгуулалт эрчимтэй хийгдсэнийг эс тооцвол сүүлийн 20 жилд шинээр орон сууцны барилга бараг л баригдаагүй гэхэд болно. Тиймээс Эрдэнэт хотын иргэд орон сууцны хомсдолд орж, үнийн хувьд Улаанбаатар хотын захын дүүргийн байрнуудаас бараг л ялгархааргүй болжээ. Өнгөрсөн дугаарт бид амьдарлын гараагаа эхлүүлж буй шинэ гэр бүлүүд, залуу ажилтнуудын худалдан авах чадварт нийцүүлэн барьсан “Шинэ гэр” хорооллын талаар сурвалжлага бэлтгэн хүргэсэн билээ. Харин энэ удаад Авилгагүй орон сууц төслийн багийнхан Эрдэнэт хотод байгуулахаар зорьж буй орон сууцны шинэ барилгын талаар сурвалжилсан юм. Биднийг Эрдэнэтийн галт тэрэгний буудалд буухад хот тэр аяараа цасанд дарагджээ. Албаны нимгэн хувцастай явсан болохоор даарна даа гэсэн битүүхэн айдастай байсан ч азаар тухайн өдөр тэнгэр хангай биднийг ивээж дулаахан сайхан өдөр болов. Төслийн багийнхны энд ажиллах болсон гол шалтгаан нь МЗХ-ноос санаачлан хэрэгжүүлж буй Авилгагүй орон сууц төслийн хүрээнд зохион байгуулагдсан “Их бүтээн байгуулалт, таны оролцоо” сэдэвт хоёр өдрийн үзэсгэлэн байлаа. Тус үзэсгэлэнгийн гол зорилго нь Эрдэнэт хотын иргэдийн орон сууцны хэрэгцээ, мөн тэдний худалдан авах чадвар ямар түвшинд байгааг тандаж, судалгаа хийх байсан юм. Тиймээс энэхүү тандалт, судалгааны үр дүнгээс Эрдэнэт хотын иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, худалдан авахад тохиромжтой орон сууцны м2-ын үнэ хэдэн төгрөг байвал зохилтой, зээлийн хугацаа, банкны хүүг хэдэн жилээр тооцвол тохиромжтой зэрэг олон асуултын хариултыг гаргах байлаа. Судалгаанд 3000 гаруй хүн оролцсон бөгөөд “Ямар төрлийн орон сууцыг илүүд үздэг вэ, Ямар нөхцлөөр орон сууц худалдан авах хүсэлтэй байна вэ, Орон сууц м2-ын үнэ хэдэн төгрөг байвал тохиромжтой вэ” зэрэг нийт 12 асуултанд хариулт авсан юм. Одоогоор судалгааны дүн хараахан гараагүй байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Тиймээс дараагийн сурвалжлагаараа та бүхэнд судалгааны үр дүнг танилцуулах болно. Үзэсгэлэнгийн нээлтэнд МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Женекон группын ерөнхийлөгч Б.Гэрэлмаа, Орхон аймгийн Хаан банкны захирал Б.Норовсамбуу, Улаанбаатар Женерал Констракшн ХХК-ны захирал Б.Дайчинхүү нар оролцож Уурхайчин соёлын ордонд цугласан иргэдэд “Авлигагүй орон сууц” төсөл дээр хамтран ажиллаж Эрдэнэт хотод хэрэгжүүлж эхлэх гэж байгаагаа мэдэгдсэн юм. Энэ үеэр иргэд Эрдэнэт хотод орон сууцны хэрэгцээ өндөр байгаагаас гадна шинээр ашиглалтанд орж байгаа барилгуудын м2-ын үнэ 1,5 сая, харин хуучин байсан орон сууцнууд нь өрөөний зохион байгуулалтаасаа хамаарч 50-90 саяд хүрч худалдан авахад хүндрэлтэй болсон хэмээн учирлаж байв. Орон сууцны м2-ын үнэ өсөхөд нөлөөлж байгаа гол хүчин зүйлд газартай холбоотой авлига, барилга барихад шаардлагатай тусгай зөвшөөрлүүд зэрэг шийдвэрлэж болохуйц асуудлуудыг нэрлэж болно. Тиймээс энэ асуудлуудыг шийдвэрлэж “Авилгагүй орон сууц” төслийг газар бүрт хийж эхлэе гэсэн санаачилгыг МЗХ-ноос гаргасан билээ. Энэ санаачлагын хүрээнд хөрөнгө оруулагч, материал нийлүүлэгч, зураг төслийн зэрэг барилгын салбартай холбоотой 15 компани Женекон групп болон нэгдэж тус үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм. Женекон групп Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгийн Газраас авлигагүй орон сууц барих газрыг нь шийдээд өгвөл төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдээд зогссонгүй Шинэчлэлийн Засгийн Газрын мөрийн хөтөлбөрт багтсан байрны м2-ын үнийг сая төгрөгнөөс хэтрүүлэхгүй байх гэсэн амлалтыг бодит ажил болгох боломжтой хэмээн ярьж байлаа. Тиймээс Эрдэнэтийн Залуучуудын Холбоо, ГОК-ийн Залуучуудын Холбоо болон тус хотод үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд нэгдэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгийн Газартаа хүсэлт тавьж, энэхүү ажлыг нь МЗХ-ноос дэмжиж ажиллахаар болсон юм. Хэрэв газар, тусгай зөвшөөрөл нь шийдэгдэж Авилгагүй орон сууц хөтөлбөр хэрэгжээд эхэлбэл залуус байраа ямар зээлийн нөхцөлтэйгөөр худалдаж авах вэ гэсэн асуулт эндээс урган гарч байна. Энэ асуултанд хариулт өгөхөөр Орхон аймгийн Хаан банк “Таны боломж” нэртэй хадгаламжийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж байгаагаа “Их бүтээн байгуулалт, таны оролцоо” үзэсгэлэн дээр танилцуулсан юм. “Таны боломж” хадгаламж нь нэг ёсондоо энгийн хадгаламжтай нэг горимтой. Өөрөөр хэлбэл байр авахад бүрдүүлэх ёстой 10-20%-ийн урдчилгаа төлбөрөө Хаан банкинд байршуулна гэсэн үг юм. Хуримтлалаа бүрдүүлэхийн тулд ямар нэгэн хугацаанд баригдах шаардлагагүй бөгөөд иргэд орон сууцны зээлээ хөөцөлдөж эхлэхэд банкнаас иргэддээ олон төрлийн хөнгөлөлт үзүүлэх аж. Ямартай ч тэд эхний ээлжинд орон сууцны зээлийн хүүгээ бусад банкнуудаас 0,1 функтээр доогуур тавих төлөвлөгөө гарган, хадгаламж эзэмшигчиддээ өөр ямар төрлийн хөнгөлөлт үзүүлж болох талаар судалж байгаа гэсэн. Мөн энэ үеэр үзэсгэлэнг сонирхохоор хүрэлцэн ирсэн иргэдийн дунд сугалаа зохион байгуулж байлаа. Сугалаанаас нийт 50 азтанг шалгаруулж, эхний ээлжинд 49 хүнийг цахилгаан бараагаар урамшуулсан бөгөөд хэрэв ЗДТГ-аас газрын зөвшөөрөл олгож Авилгагүй орон сууц төсөл хэрэгжиж эхэлбэл үлдсэн супер азтандаа шинэ байр бэлэглэнэ гэдгээ зохион байгуулагчдын зүгээс амлаж байсан юм. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотод ажиллаж амьдардаг залуус орон сууцгүй байна гэдэг эмгэнэл билээ. Тиймээс энэхүү асуудалд ГОК-ын Залуучуудын холбооноос анхаарал тавьж ажлын хэсэг байгуулагджээ. Тэд МЗХ-ноос хийгдэж байгаа “Авилгагүй орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлыг дэмжиж байгаа бөгөөд хэрэв төсөл хэрэгжиж эхэлбэл Эрдэнэт үйлдвэрийн ажилчин залуус найдвартай түнш нь байх болно гэдгээ үзэсгэлэнгийн үеэр мэдэгдэж байв. Улаанбаатар хотын шүдний өвчин болоод байгаа зүйл бол хүн амын нягтаршил хот төлөвлөлт, эмх замбараагүй баригдсан барилгууд билээ. Энэ нь орон нутгийн буурай хөгжил, залуусын амьдрах орчин, ажлын байр гэх мэт олон зүйлтэй хамааралтай. Тэгвэл иргэдэд зайлшгүй хэрэгцээтэй орон сууц боломжийн нөхцөлтэйгөөр орон нутагт баригдаад эхэлбэл нийслэл рүү цуврах их нүүдэл тодорхой хэмжээгээр багасч, магадгүй залуус нутагтаа ажиллаж амьдрах боломжтой болох юм. Үүнээс гадна хотын иргэд ч орон нутаг руу суурьшиж амьдрахыг илүүд үзэж магад. Залуус, шинэ гэр бүлүүдэд хамгийн ихээр тулгамдаж буй зүйл бол орон байрны асуудал гэж энэ удаагийн сурвалжлагандаа дахиад хэлье. Тиймээс “Авлигагүй орон сууц” төслийн хүрээнд Эрдэнэт хотод барихаар төлөвлөж буй шинэ хорооллын газар, тусгай зөвшөөрлийг холбогдох байгууллагууд нь шийдвэрлэн өгч, амьдралын анхны алхамаа хийж буй олон залууст эрч хүч, тус дэм, хөрөнгө оруулалт хийнэ гэж найдаж байна.
Бэлтгэсэн С.Батхуяг
Эх сурвалж: Залуучуудын үнэн сонин