Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбат Кувейт Улсын Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахт энэ сарын 3-нд Итгэмжлэх жуух бичгээ барив.
Элчин сайд С.Энхбат Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Эмир А.Ж.Аль-Сабахт уламжилж, найрсаг харилцаатай Кувейт Улсад Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн Эрхэм Дээд Эмир жил бүр Монгол оронд зочилж байгаад талархал илэрхийлж, Монгол, Кувейтийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.
Итгэмжлэх жуух бичиг барихад кувейтийн талаас Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Сабах Аль-Халид Аль-Хамад Аль-Сабах, Эмирийн Ордон, ГХЯ-ны холбогдох албаны хүмүүс, манай талаас ЭСЯ-ны дипломат ажилтнууд байлцлаа.