logo
УИХ-ын дэд дарга С.Баярцогт Швейцарийн банкинд нууц данстай нь үнэн үү....

УИХ-ын дэд дарга С.Баярцогт Швейцарийн банкинд нууц данстай нь үнэн үү....

2013/04/04
Оюутолгойн гэрээг хийх ажлыг гардан байгуулалцаж, түүнийгээ ч цээжээрээ улайран хамгаалдаг УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг Швейцарийн банкинд нууц данстай бөгөөд түүндээ 1 сая америк доллар байршуулсан гэсэн мэдээлэл английн нэгэн сайтад гарчээ. Тус сайтын мэдээлсэнээр бол УИХ-ын дэд дарга С.Баярцогт нь Швейцарийн банкинд нууц данстай нь нотлогдсноор тэрээр  албан тушаалаасаа буухад хүрээд байна гэсэн байна.

Guardian сайтад мэдээлснээр   С.Баярцогт Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциумд өгсөн ярилцлагандаа “Дансыг нээх хэрэггүй байсан. Би зөвхөн гэр бүлдээ л санаа зовж байна. Мэдээжийн хэрэг би албан тушаалаасаа огцрох хэрэгтэй” гэж ярьжээ.

Энэ талаар зарим сэтгүүчид С.Баярцогт гишүүнээс өөрөөс нь тодруулах гэсэн боловч хоёр гар утас нь хоёулаа "call keeper" үйлчилгээг идэвхжүүлсэн байсан гэх бөгөөд  хүсэлт гаргасан эсэх талаар УИХ-ын ХМА-наас тодруулахад "одоогоор тийм зүйл бидэнд мэдэгдээгүй байна. С.Баярцогт дэд дарга Африкт нэгэн хуралд оролцоод эх орондоо ирсэн байх ёстой. Яг өнөөдрийн байдлаар албан томилолтын хугацаа дууссан байна" гэжээ. Түүний нэрээ хэлэхийг хүсээгүй туслах нь "юу ч мэдэхгүй байна. Даргын гадаад томилолт дуусаагүй байгаа" гэсэн байна.

Гэтэл саяхан УИХ-ын дэд дарга  С.Баярцогт энэхүү мэдээлэлтэй холбоотой асуудлаар 14.00 цагт Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал зарлажээ.

Мэдээллийн гадаад эх сурвалж: http://www.guardian.co.uk

Шинэ мэдээ.
УИХ-ын дэд дарга С.Баярцогт тайлбар өгчээ

УИХ-ын дэд дарга С.Баярцогт дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ “Швейцарийн банкны дансанд 1.6 сая евро байгаа нь үнэн. Анх найзуудын хамт хувьцаа арилжаалах компанийг 2008 оны тавдугаар сард байгуулж байсан. Миний алдаа гэвэл Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нэг ч удаа энэ компанийн талаар мэдээлж байгаагүй. Би ёсзүйн алдаа гаргасан. Ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн байна. Асуудлыг УИХ шийдвэрлэнэ” гэсэн тайлбарийг өглөө.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш