logo
МЗХ-ныхон орон нутгийн залуучуудтайгаа уулзахаар болжээ

МЗХ-ныхон орон нутгийн залуучуудтайгаа уулзахаар болжээ

2013/04/04
Энэ оны бүхий л үйл ажиллагаагаа “Аваръя, Оролцъё” уриан дор явуулж байгаа МЗХ орон нутаг дах салбар зөвлөлийнхөө үйл ажиллагааг идэвхжүүлж, аймгийн залуучуудын чуулга уулзалтуудыг хийхээр болжээ. Тэд 04-р сарын 08-наас зүүн Сүхбаатар, Дорнод, Хэнтий зэрэг зүүн 3 аймгуудаас эхлэн явах гэж байгаа бөгөөд орон нутгийн залуучуудынхаа амьдрал, ахуйтай танилцаж, мөн “Авлига би авахгүй, би өгөхгүй”, “Спирт үү, спорт уу” зэрэг аяныг сурталчилах, орон нутгийн залуучуудад тулгамдаж байгаа асуудлуудад судалгаа хийж, холбогдох байгууллагуудад тэдний дуу хоолойг хүргэх, залуучуудын нийгмийн идэвхийг дээшлүүлж, өөрсдийнх нь оролцоотойгоор хөгжүүлэх зорилготой залуучуудын зөвлөл байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. МЗХ-ныхон энэ 4-5-р сард багтаж нийт 21 аймагт очиж ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм байна.


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш