logo
УИХ-ын дэд дарга С.Баярцогт Швейцарийн банкинд буй гэх нууц данстай холбоотой тайлбар өглөө

УИХ-ын дэд дарга С.Баярцогт Швейцарийн банкинд буй гэх нууц данстай холбоотой тайлбар өглөө

2013/04/04
Бид түрүүхэн Английн нэгэн сайтад гарсан мэдээг үндэслэн  "УИХ-ын дэд дарга С.Баярцогт Швейцарийн банкны нууц данстай нь үнэн үү... " гэсэн мэдээг та бүхэнд хүргэсэн. Тэгвэл УИХ-ын дэд дарга С.Баярцогт дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ “Швейцарийн банкны дансанд 1.6 сая евро байгаа нь үнэн. Анх найзуудын хамт хувьцаа арилжаалах компанийг 2008 оны тавдугаар сард байгуулж байсан. Миний алдаа гэвэл Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нэг ч удаа энэ компанийн талаар мэдээлж байгаагүй. Би ёсзүйн алдаа гаргасан. Ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн байна. Асуудлыг УИХ шийдвэрлэнэ” гэсэн тайлбарийг өглөө.

Английн www.guardian.co.uk  сайтад гарсан мэдээг товч орчуулан нийтэлсэнийг унших бол ЭНД дарна уу...


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш