logo
Эрүүл мэндийн сайд “Өглөөний шинэ санаа” уулзалтад оролцож байна

Эрүүл мэндийн сайд “Өглөөний шинэ санаа” уулзалтад оролцож байна

2013/04/05

Иргэдийн санал хүсэлтийг цахимаар авч, иргэдээ сонсож, тэдний асуултад хариулт өгөх “Өглөөний шинэ санаа” уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг нар оролцоод байгаа юм. Тэгвэл энэ 7 хоногийн уулзалтад Эрүүл мэндийн сайд оролцохоор болсон билээ. Тэгвэл яаг энэ мөчид Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал  8:20-10:00 цагт Шинэчлэлийн Засгийн газрын цахим хуудсан дахь холбоосоор иргэдтэй цахимаар холбогдон иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч байна. 

Уулзалтын үеэр та бүхэн Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн “Эрүүл чийрэг Монгол хүн” хэсгийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар санал, хүсэлтээ илэрхийлж болно. Мөн эрүүл мэндийн шинэчлэлтэй холбоотой асуултаа www.zasag.mn/live холбоосоор холбогдож мэйл, мэссэнжэр, фэйсбүүк, твиттерээр илгээж, хариулт авах боломжтой.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш