logo
ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг АНУ-ын Худалдааны дэд сайдыг хүлээн авч уулзлаа

ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг АНУ-ын Худалдааны дэд сайдыг хүлээн авч уулзлаа

2013/04/05

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг АНУ-ын Худалдааны дэд сайд Ф.Санчесийг хүлээн авч уулзан, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа. 

АНУ нь манай орныг зах зээлийн эдийн засагт шилжих эхэн үеэс чухал хувь нэмэр оруулсаар ирсэнгадаад худалдааны гол түншийн нэг гэдгийг Ч.Сайханбилэг сайд тэмдэглэж, цаашид хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар хийх яриа хэлцээг идэвхжүүлэхийг дэмжинэ гэлээ. 

Мөн тэрбээр АНУ-ын Монголд хөрөнгө оруулах сонирхолтой компаниуд, тэр дундаа занар олборлох, ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг туршлагатай компаниудтай хамтарч ажиллахад бэлэн байна гээдТаван толгойн орд газрыг ашиглах,сэргээгдэх эрчим хүч, нүүрс боловсруулах салбарт АНУ-ын “Пибоди энержи” компанийн гаргаж буй санаачилгыг дэмжиж байдгаа илэрхийллээ.

 

 

Монгол Улсын Засгийн газар гадны болон дотоодын хөрөнгө оруулагчдад худалдаа, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхийн төлөө байна. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд оруулах өөрчлөлтийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэнэ. Энэ хуулиар стратегийн салбарт 100 тэрбум төгрөгт багтаан хөрөнгө оруулах босго арилж, зөвхөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хөрөнгө оруулагчийн эзэмших хэмжээ 49 хувиас давбал УИХ шийдвэрлэх зэрэг өөрчлөлторохыг хэллээ. 

Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн санаачилга гаргасанд талархаж байгаагаа ноён Ф.Санчес илэрхийлээд, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд цаашид анхаарал хандуулахаа мэдэгдлээ. 

Францеско Санчес нь АНУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдаа хариуцсан дэд сайдаар 2009 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Б.Обамагийн Үндэсний экспортын бодлогыг гардан боловсруулсан хүний нэг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш