logo
“Архидан согтууралтыг хянах төрийн бодлого” хэлэлцүүлэг болно

“Архидан согтууралтыг хянах төрийн бодлого” хэлэлцүүлэг болно

2013/04/05

Хууль зүйн яамнаас зохион байгуулах “Архидан согтууралтыг хянах төрийн бодлого” хэлэлцүүлэг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болно.

Сүүлийн үед ахуйн хүрээний архидалтаас үүдэлтэй нийгмийг сэртхийлгэсэн гэмт хэргүүд гарч, олныг айдас, түгшүүрт автуулах боллоо. Тиймээс архидан согтууралтыг хянаж, онцгой анхаарал хандуулах үүднээс дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцох бөгөөд Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян “Хууль зүйн яамны бодлого, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, доктор Э.Эрдэнэбаяр олон жилийн судалгаанд тулгуурлан “Монгол Улс дахь согтууруулах ундааны хэрэглээ” сэдвээр илтгэл тавина. Мөн ШШГЕГ-ын харьяа СМДӨАЭАХХГ-ын дарга Б.Доржбат албадан эмчилгээний үр дүнгийн талаар танилцуулж, цаашид авах арга хэмжээгээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш