Газар газраас олон наадамчин урьж залчихаад, урмыг нь хугалад буцаадаг засаг ноён байдгийг Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань баталсан гэнэ.
Дундговь аймаг үүсч хөгжсөний 70-н жилийн ойгоор ирэх сонгуульд суудал горлигч баян бизнесмэн Жавхлан тэргүүтэй зарим нийтийн дууны дуучдыг мөнгөөр зодож, наадмын удаах өдөр Мандалговьд нүсэр шоу хийжээ. Гэтэл тоглолт эхлэхгүй хэдэн цагаар сунжирч, наадамчид тоглолтоо эхлүүлэхийг шаардсан байна. Харин хөтлөгч нь тайзан дээр гарч ирээд “Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандманий тушаалаар цахилгаан тасалсан. Бид “ХААН” банкнаас “тог” авахаар оролдож байна. Тиймээс та бүхэн тэвчээртэй хүлээж бидний тоглолтыг үзээрэй” гэхэд Дундговьчууд “Засаг ийм өөдгүй байж болохгүй” гэж хашгиралдсан аж.
Ийнхүү оройн 20 цагт эхлэх ёстой байсан урлагийн тоглолт “улс төрийн жүжигчилсэн” тоглолтоос болж үдшийн 23 цагт эхэлж Дундговьчуудын магнай сая нэг тэнийсэн байна. Тоглолтыг “ТВ-9” шууд хүргэжээ.
Чих тавихнээ аймгийн засаг ноён дуу хуурт дуртай Дундговьчууддаа зориулан бас нэгэн шоу бэлдэж түүнийгээ ТВ-9 өөр шууд дамжуулах гэсэн боловч телевиз илүү ихийг төлсөнд нь үйлчилснээр ийм “хөгийн” явдал гарахад хүрчээ. Д.Чандмань дарга хилэгнэж бүхнийг шийддэгээ нотолж “тог” тасалж ийнхүү “ко-ко” алдав. Улс төрийн бүлэглэл, мөнгөтэй хүмүүсийн зөрчилдөөний хөлд гэмгүй олон чирэгддэгийн хамгийн наад захын жишээ энэ гэж нутгийн олон халагласан сурагтай.
Ер нь Дундговь аймаг өөрийн төсвөөр бус өрөөлийн, тодруулбал бизнесмэнүүдийнхээ “түнтгэр түрвийч”-ний ачаар наадамчдынхаа өмнө нүүр талхалсан гэвэл үнэнд ойртох гэнэ. Нээлтийн ажиллагаанаасаа эхлээд бүтлийг үл олсон тус аймгийн наадамд, наадамчин олон болоод уригдан ирсэн том жижиг зочид төлөөлөгчид бүгд л сэтгэл дундуур байна хэмээн наадам сурвалжлахаар очсон сэтгүүлчид ярьж зогссон. Ерөнхий сайд зугтах шахам нээлтийн ажиллагааг орхин явсан нь Дундговийн 70 жилийн ойн наадам олигтой эхлээгүйг гэрчилнэ.
Уг нь 70 жил гэдэг хүнээр бол хийдгээ хийчээд, гавъяаныхаа амралтыг нэр төртэйхэн эдэлж суугаа буурал гэлтэй. Гэтэл энэ сайхан ойг ямар ч зохион байгуулалтгүй засаг, бизнесийн бүлэглэлийн хүмүүсийн бөөн зөрчилтэй угтсан аймаг Дундговиос өөр байсангүй. Хүнд үзүүлчих нэг ч бүтээн байгуулалтын ажил энд өрнөөгүйг хараад Д.Чандмань даргын өмнөөс нүүр улайх шиг л болсон. Адаглаад аймгийн төвийн хэдхэн байшингаа будаж өнгөлөөд төв замаа гэрэлтүүлгээр хангачих сүүлийн үеийн улс төрчдийн ов заль Чандмань даргад дутсан уу эсвэл ичих булчирхай нь цочоод цайрсан уу бүү мэд...тэрийг засаг ноён өөрөө л хэлэх байх.
Ямартай ч энэ мэт хөгжлийн замаа олоогүй байж сүржин баяр наадам, ой тэмдэглэдэг буруу жишиг тогтохвий . Баяр наадмаар юу хийхээ ярихын хажуугаар хийсэн зүйлээ ч мөн адил тайлагнадаг баймаар санагдана. Айсуй 90 жилээ Дундговь аймаг арай ч бас иймэрхүү өнгө төрхтэй угтахгүй байх гэж найдахаас.
Shuum.mn