93 хүний амь насанд хүрсэн гэж сэжиглэгдэж байгаа Андерс Бреивикийг шүүх анхан шатны хурал хаалттай болж өнгөрлөө. Шүүх хуралдаан дээр Андерс Бреивик гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаанаа Европын соёл иргэншлийг лалын болон соёлын Марксизмаас хамгаалахын төлөө байсан хэмээн тайлбарлажээ.
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сэтгүүлч, сурвалжлагчид Андерс Бреивикийн шүүх хурлыг сурвалжахаар Норвегийн нийслэл Осло хотын шүүхийн танхимын гадаа цугларсан байна. Гэсэн ч цагдаа нарын хүсэлтийн дагуу ерөнхий шүүгч Ким Хегер шүүх хуралдааныг хаалттай явуулахаар болжээ. Норвеги улс харьцангуй нээлттэй, ардчилсан орон боловч сэжигтэн Андерс Бреивик хамтран зүтгэгчиддээ болон олон нийтэд ямар нэгэн сөрөг мессеж дамжуулж магадгүй гэж үзсэн учир шүүх хуралдааныг хаалттай явуулахаар шийдвэрлэжээ.
Шүүх хуралдаан дээр сэжигтэн Андерс Бреивик түүнтэй санаа нийлж ажилладаг өөр хоёр байгууллага байдаг талаар мэдүүлсэн учир мөрдөн байцаалтыг цааш үргэлжлүүлэх шаардлагатай болсон гэж шүүгч Ким Хегер мэдэгдсэн байна. Түүнийг түр саатуулах байранд хоёр сар хорьж, энэ хугацаанд өмгөөлөгчөөс нь өөр хэнтэй ч уулзуулахгүй, зурагт, сонин хэвлэл уншихыг нь хориглож, энэ хугацаанд мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэхээр болсон талаар шүүгч Ким Хегер хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Андерс Бреивик Норвеги, цаашлаад баруун Европын ард түмнийг соёл иргэншлийн Марксизм болон Лалын аюулаас хамгаалахын тулд, эрх баригчдад дохио өгөх үүднээс энэ хэргийг үйлдсэн гэж мэдүүлээд байна. Мөн Лалын шашинтнуудын цагаачлалыг өөгшүүлж, улс орныг колончилж байгаа Норвегийн эрх баригч Хөдөлмөрийн нам тэр чигээрээ ялагдал хүлээж засгийн эрхнээс буухыг хүсч байна хэмээн мэдүүлсэн юм байна. Анхан шатны шүүх хурлын дараа түүнийг түр хорих байр руу авч явсан. Түүнийг шүүх дараагийн хурал хоёр сарын дараа болно. Андерс Бреивик террорист гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдох юм бол Норвегийн эрүүгийн хуулиар бүх насаар нь хорих буюу 21 жил хорих ялаар шийтгэнэ. 21 жилийн ялаа эдлэсний дараа гэмт хэрэгтэн нийгэмд аюултай хэвээр гэж үзэх юм бол Норвегийн эрүүгийн хуулиар ял эдлэх хугацааг сунгадаг байна.
Shuum.mn