logo
АНУ-ын өр 14 триллион долларт хүрээд байна

АНУ-ын өр 14 триллион долларт хүрээд байна

2011/08/03
АНУ-ын өр 14 триллион долларт хүрч цаашид гаднаас мөнгө зээлсээр байх уу, хязгаарлах уу гэдэг дээр эрх баригчид маргасаар байгаа. 1 ам.долларын 40 центийг гаднаас зээлж хэрэглэж байгаа гэсэн тооцоог эдийн засагчид гаргасан байна.  
1 ам.долларын 20 хувь нь батлан хамгаалах салбарт, 19 хувь нь бусад салбарт, 6 хувь нь зээлийн хүүд, харин 55 хувь нь мандатори буюу зайлшгүй хэрэгцээнд зарцуулагддаг байна. Зайлшгүй хэрэгцээнд зарцуулдаг мөнгөний 37 хувь нь нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмжинд, 23 хувь эрүүл мэндийн халамж үйлчилгээнд зарцуулагддаг байна. Түүнчлэн 15 хувийг нь ядууст зориулсан үнэ төлбөргүй эмнэлгийн тусламжинд, 8 хувийг ажилгүйдлийг бууруулахад, 16 хувийг бусад салбарт зарцуулдаг байна. Тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэндийн халамж үйлчилгээний зардал нийлээд 75 хувьд хүрч байгаа нь хэт өндөр зардал болж байна гэж сөрөг хүчин болох Бүгд найрамдах намын лидер, төлөөлөгчдийн танхимын олонхийн бүлгийн ахлагч Жон Бейнор хэлсэн байна. Тэрбээр Обамагийн засаг захиргааг хүчтэйгээр шүүмжилж байгаа хүн юм.
Эрх баригчид өрийг багасгана гэж ярилцаж байгаа. Гэхдээ өр багассан ч гэсэн АНУ-ын хүн ам ерөнхийдөө хөгширч, жил ирэх тусам тэтгэвэрт гарагсдын тоо нэмэгдэж байгаа учир алдагдал буурахгүй, өссөөр байх болно гэсэн тооцоо гарч байгаа юм. Одоогийн 40 цент 50-60 болж өсөх магадлалтай гэж эдийн засагчид анхааруулж байна.

Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш