Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16.2.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 19.8, 19.11.1 заалт, Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын хурлын шийдвэрийг үндэслэн Тусгай зөвшөөрлийг хуулийн хүчинтэй хугацаанд сунгуулаагүй 38 аж ахуйн нэгжийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Эрүүл мэндийн сайдын 2013 оны 101 дугаар тушаалаар хүчингүй болголоо. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай мэдээллийг МХЕГ, ГЕГ, ТЕГ, НДЕГ,Хилийн мэргэжлийн хяналт, Нийслэлийн ЭМГ, Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо зэрэг холбогдох байгууллагуудад албан ёсоор хүргүүллээ.