logo
“Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх” төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

“Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх” төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

2013/04/06
Монгол Улсын ЭМЯ, Норвегийн Тусламжийн байгууллага хоорондын Монгол Улсын баруун бүс дэх Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудад “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх” (ЭМАШТҮБ) төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд Эрүүл мэндийн Дэд сайд Ж.Амарсанаа, Норвегийн тусламжийн байгууллагын суурин төлөөлөгч Ялмар Хугдал нар гарын үсэг зурлаа.

ЭМАШТҮБ төсөл нь 2008-2012 онд Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудын эрүүл мэндийн анхан шатны нэгжид ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, олон нийтэд хандсан сургалт, сурталчилгаа явуулснаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилготойгоор хэрэгжиж ирсэн байна.

2012 онд хийсэн төслийн эцсийн үнэлгээгээр уг төслийг амжилттай хэрэгжсэн гэж дүгнэсэн бөгөөд цаашид дээрх гурван аймагт уг төслийг үргэлжлүүлж, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж тэгш байдлыг хангах, эрүүл мэндийн орон нутгийн удирдлага болон анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий эмч мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх, анхан ба хоёр дах шатлалын эмнэлгүүдийн үр дүнтэй хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагааг өргөжүүлэн хэрэгжүүлнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш