logo
Америкт очсон жуулчид алт олборлох боломжтой

Америкт очсон жуулчид алт олборлох боломжтой

2011/08/03
Америкт гар аргаар алт олборлохыг хориглодог ч сонирхсон жуулчдад ийм боломжийг бас олгодог ажээ. Хэрэв та ийм зүйл сонирхож байгаа бол тус улсын Риверорт хотыг зорих хэрэгтэй. 
Одоогоос 17 жилийн өмнө дунд сургуулийн сурагч Сет Конгден зуны амралтаараа Нова Скотиягийн Риверортод байдаг нэгэн амралтын газар жуулчдад гар аргаар алт олборлох аргыг үзүүлдэг байжээ. Сет Конгден тухайн үедээ сард 365 долларын цалин авдаг байж. “Би энэ зун ажиллаад 1 унц буюу 28.3 грамм алт цуглуулсан. Удахгүй болох хуримын ёслолынхоо мөнгийг хийгээд байгаа” гэж Сет Конгден ярьсан байна. Их сургуулийн отюутан Тим Муссмэн мөн зуныхаа амралтаараа жуулчны баазад ажиллаж байгаа. Амралтын газрын музейд 18-р зууны үед гар аргаар алт олборлож байсан багаж хэрэгслүүдийг байрлуулсан байна. АНУ-ын ханшаар 1 унц буюу 28.3 г алтны үнэ 1500 доллар байдаг. Аялахаар ирсэн жуулчид ч яаж зүгээр байхав азаа үзээд явдаг байна.
“Америкийн зарим тусгай хамгаалалтай болон байгалийн үзэсгэлэнт газар алт олборлохыг хориглодог. Харин бид жуулчдад алт олборлох боломж олгож байгаа учир тэд энд ирэх дуртай байдаг” гэж амралтын газрын ажилтан Тим Муссмэн хэлсэн байна.
Гэхдээ энэ газрыг зөвхөн жуулчид бус зарим геологийн хайгуулчид ч зорьдог байна. Засгийн газрын байгалийн баялгийн салбарт ажилладаг геологич Рон Миллс энд ирж судалгаа шинжилгээний ажил хийдэг байна. Геологич Рон Миллс 18-р зууны үед хэрэглэж байсан эртний алт олборлох гар аргыг хэрэглэн алт ялгаж авсан байна. Геологичийн олсон алт 1500 доллар хүрэхгүй ч оройн зоог барихад хангалттай мөнгө болох юм байна.

Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш