Хуучны анд, хувьсгалч Кастро бол Чавез нарын Кубад хамт байгаа дүр зураг олны анхаарлыг татсан билээ. Чавез эмчилгээ хийлгэх гэхээсээ илүүтэйгээр улс төрийн зорилгоор Кубад саатсан гэж зарим ажиглагчид үзэж байна.
21-р зууны шинэ маягийн социализм байгуулахаар зүтгэж байгаа Латин Америкийн хоёр орны удирдагч хэвлэлийнхний гол бай болоод байгаа. Хувьсгалч Фидель Кастро 1959 оноос хойш 50 гаруй жилийн хугацаанд Куба улсыг удирдсан. Уго Чавез газрын тосоор баялаг Венесуэл улсыг 1999 оноос хойш тасралтгүй удирдаж байгаа. Эртний танил энэ 2 эрхэм зүгээр ч Кубад уулзсангүй ноён Уго Чавезын бие чилээрхэж, түрүү булчирхайн хавдраа эмчлүүлэхээр Кубад саатсан байна.
Сонирхолтой нь Уго Чавез Венесуэлийн хамгийн сайн шилдэг мэс засалч, Бразилын хамгийн орчин үеийн технологи бүхий эмнэлгээр эмчлүүлж болох байсан. Гэсэн ч тэрбээр Куба улсыг сонгожээ. Куба улсад хямд бөгөөд чанартай эрүүл мэндийн үйлчилгээ байдаг. Чавез эрүүл мэндийн шалтгаан гэхээсээ илүүтэйгээр улс төрийн шалтгаанаар Кубад эмчлүүлсэн. Венесуэл улс Кубын социалист эдийн засгийн загварыг дэмжиж байгаа гэдгээ харуулахыг хичээсэн гэж ажиглагчид дүгнэжээ.
Гэсэн ч Латин Америкийн хөрш орнууд ардчилал, чөлөөт зах зээлийн системийг сонгож, тэр хэмжээгээрээ эдийн засаг нь хурдтай өсч, хоёр социалист улсын эдийн засгийн өсөлтийг ардаа хаяад эхэлжээ. Бразилын эдийн засаг өнгөрсөн онд найман хувь өссөн бол Весесуэлийн эдийн засгийн өсөлт хоёр хувиар буурсан. Венесуэлд Саудын Арабаас илүү газрын тосны нөөц байгаа гэж саяхан ОПЕК мэдэгдсэн. Чавезын ачаар газрын тосоор баялаг Венесуэлийн ард иргэдийн амьдрал улам дордсон. Кубын эдийн засаг арай гэж амь зогоож байгаа нь Венесуэлийн ач, нөлөө. Куба улсын дэглэм, ЗХУ-ын олон тэрбум долларын тусламж дэмжлэгээр тогтож байсан. 1991 онд ЗХУ задрахад тэр даруйдаа Кубад хоол унд, шатахууны хомсдол нүүрлэж, Куба улс үндсэндээ үзэл суртлын холбоотон, гол ивээн тэтгэгчээ алдсан. 1990-ээд онд Уго Чавэз засгийн эрхэнд гарч хуучны хувьсгалч анд Кастрод авралын гараа сунгасан. Өвгөн удирдагч Кастро, Чавесыг Латин Америкийн аврагч, хувьсгалч гэж цоллосных нь төлөө Венесуэл улс өдөрт 115 мянган барель газрын тос хөнгөлттэй үнээр Куба руу цутгах болсон нь арлын орны газрын тосны хэрэгцээний 60 хувь юм. Венесуэл улс жилд 5 тэрбум долларын газрын тос Кубад худалдсан. Кастро хариуд нь шилдэг эмч, сувилагчдаа Венесуэл руу илгээсэн.
Гэсэн ч хоёр улсын хооронд зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд тулгуурсан биш шударга бус наймаа явагдсан байдаг. Кастро Куба Венесуэлийн үзэл суртлын харилцаа, Кубын эдийн засгийн систем явуургүй болж байгааг ойлгон дүү Раул Кастрог засгийн эрхэнд гаргасан. Раул засгийн эрхэнд гарангуутаа Хятад, Энэтхэг, Бразил зэрэг улсуудаас Куба руу хөрөнгө оруулахыг уриалсан ч Кубын эдийн засаг социалст хэв маягтай хэвээр, хоол хүнс, бараа таваарын хомсдол дутагдал нүүрлэсэн хэвээр байгаа аж. Кубын ард түмэн нэгэн өдөр Венесуэл Кубыг дэмжихээ больчихвол яах вэ? Харин Венесуэлийн ард түмэн нэгэн өдөр газрын тосоор баялаг орон яагаад гэмт хэргийн гаралт өндөр нийгэмд ядуу зүдүү амьдарч байна вэ гэж асуувал яах вэ? Нэг л өдөр Латин Америкийн орнууд 2 улсыг ардаа хол хаясныг ойлгож, үнэнтэй нүүр тулах болно гэж улс төрийн шинжээчид үзэж байна.
Shuum.mn