УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавтай мэргэжилтэй ажилчин бэлтгэх ажлын явцын талаар ярилцлаа.
-Хөдөлмөрийн яам ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагуудын захиалгаар мэргэжилтэй ажилчин бэлтгэх богино хугацааны эрчимжсэн сургалтыг явуулж эхэлсэн. Энэ ажлын явц ямар байгаа вэ?
-Манай улсад хөдөлмөрийн насны 1,7 сая иргэн байна. Эдгээрийн нэг сая гаруй нь ажилтай. 688 мянга нь эдийн засгийн идэвхгүй хүн ам буюу суралцагч, тэтгэврийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан ба хүүхдүүд байдаг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ажил эрхлээгүй 87 мянган хүн байна. Энэ хавар МСҮТ-ийг 20, их, дээд сургуулийг 38 мянган залуучууд төгсөж, хөдөлмөрийн зах зээлд гарч ирснээр энэ тоо нэмэгдэнэ. Энэ хүмүүсийг ажил, орлоготой болгох нь Хөдөлмөрийн яамны зорилго юм.
Шинэчлэлийн Засгийн газрын “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 2012-2016 онд 150 мянган ажлын байр бий болгоно. Манай улсын 7000 гаруй залуучууд Солонгост ажиллаж байна. Ийм тооны иргэдийг энэ оны эхэнд бүртгэж, мэргэжлийн сургалтад хамруулж, аж ахуй нэгжүүдээс захиалга авч ажилд зуучилж, ажлын байраар хангаж байна. 2010 онд 3300 мэргэжилтэй ажилтанг 12 тэрбум төгрөг зарцуулж бэлдсэн. Мөн 2012 онд 3300 ажилтанг 12 тэрбумын зардлаар бэлтгэн гаргасан. Ингээд сүүлийнх нь 2013 онд 3300 ажилтан бэлтгэх асуудлыг Шинэчлэлийн засгийн газар зохион байгуулахдаа арван сараар сургадаг асуудлыг нь багасгасан. Ингэхдээ хоёр сар танхимд нь мэдлэг олгоод дараагийн гурван сар нь аж ахуй нэгж дээр нь дадлага хийлгэх юм.
Одоогоор есөн мянган гаруй хүн бүртгүүлээд долоон мянган ажлын захиалга ирүүлснээс 4700 хүнийг сонгож авсан. Аж ахуй нэгжээс захиалга ирсэн учраас тэд хариуцлага хүлээнэ. 190400 төгрөгийг суралцаж байгаа хүнд сар бүр өгч байна. Тэгээд аж ахуйн нэгж дээр дадлага хийхэд нь 65 мянган төгрөг өгнө. Ингээд нэг хүнийг сургахад хоёр сая төгрөгийн зардал гаргаж байна.
-Одоогоор хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжилтэй ажилтан авах хэчнээн захиалга байгаа вэ. Ихэвчлэн ямар төрлийн ажилчин авах захиалга өгдөг вэ?
-28 мянган ажлын захиалга байгаа. Одоогоор ажил идэвхтэй хайж байгаа 30 мянган иргэн байна. Олонх нь мэргэжилгүй. Захиалгаас харахад 25-30 хувь нь дээд боловсролтой ажилтан авна гэдэг. 65-70 хувь нь мэргэжилтэй ажилчин авна гэсэн байдаг. Энэ хавар л гэхэд барилга, дэд бүтцийн салбарт 100 мянган мэргэжилтэй ажилчин шаардлагатай болно. Энэ бүхнээс харахад манай улсад мэргэжилтэй, чадвартай сайн ажилчид хэрэгтэй байна.
Тиймээс мэргэжил олгоход түлхүү анхаарч, богино хугацааны чанартай сургалтуудыг зохион байгуулах хэрэгтэй байгаа юм. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд хэлэхэд “Хүний нөөц чинь дундарна” гэж хэлмээр байна. Тогтвортой гурван ажилчин бэлтгэх дээр аж ахуйн нэгж анхаарах хэрэгтэй. Дөрвөн жилийн дараа ажилчид олдохгүй байна гэж хэлэх аж ахуй нэгж олон гарна даа.
Төгсөгчдийг булаацалдаад л авах байх шүү. Одоо ажиллаж байгаа ажилчдаа хайрлах хэрэгтэй. Тэр хүнийнхээ нийгмийн асуудлыг нь шийдэж, урт хугацааны гэрээ хийх хэрэгтэй байна л даа. Төрийн байгууллагын ажилчид орон сууцны урт хугацааны зээлд хамрагдаж болоод байхад яагаад бүтээн байгуулалтад оролцож байгаа залуус морганжийн зээлд хамрагдаж болохгүй гэж. Энэ тал дээр Хөдөлмөрийн яам анхаарлаа хандуулан ажиллана.
-Хөдөлмөрийн яам дөрвөн жилийн дараа гэхэд 150 мянга ажлын байр бий болгоно гэдэг зорилт тавиад байгаа шүү дээ. Энэ зорилго биелэнэ гэж та ам бардам хэлж чадах уу?
-Иргэдээ ажилтай, орлоготой болгохын төлөө Хөдөлмөрийн яам үйлчилгээ, сургалт, дэмжлэг гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд тавьсан зорилтоо хангалттай биелүүлж ажиллах болно. Хөдөлмөрийн яам ирэх дөрвөн жилийн хугацаанд нийт 150 мянган ажлын байр шинээр бий болгохоор зорьж байгаа. Үүндээ ч хүрэхийн төлөө чармайн ажиллана.
Дөрвөн жилийн дараа 150 мянган хүн нийгмийн даатгал төлөөд албан ёсоор ажиллаж байвал Я.Санжмятав болон Хөдөлмөрийн яам хэл амгүйхэн шиг ажлаа биелүүжээ гэж харагдана. Жижиг дунд үйлдвэрээр дамжуулаад 2013 онд 49331 ажлын байр бий болно гэж үзэж байгаа. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Хөдөлмөрийн яам дундаж орлоготой иргэдтэйгээ зууралдана.
У.Саран