АНУ-ын сансрын Атлантис хөлөг өнгөрсөн 7 хоногт газардсанаар Америкчуудын шатл хөтөлбөр өндөрлөв. Одоо Америкчуудад сансарт хөөргөх хөлөг байхгүй болсон учир тэдний сансар судлал бүрхэг болж байна гэж зарим ажиглагчид шүүмжилж байгаа юм.
АНУ-ын сансар судлал одоогоос бараг хагас зуун жилийн тэртээгээс эхлэлтэй. 1961 оны 5-сарын 21-ний өдөр АНУ-ын ерөнхийлөгч асан Жон Кеннеди Конгресст хэлсэн үгэндээ Америкийн сансар судлалын хөгжлийн цаашдын зорилго чиглэлийг тодорхойлсон. Кеннеди “1960-аад сүүлч гэхэд манай үндэстэн саран дээр хүн буулгаж, эсэн мэнд эх дэлхийдээ эргүүлэн авчрах зорилго тавих хэрэгтэй” гэж мэдэгдэж байсан. 1969 оны 7 дугаар сар гэхэд Америкчууд зорилгоо биелүүлж саран дээр анхны хүнээ буулгасан. Нийл Армстронг тэргүүтэй санрын нисгэгчид саран дээр хөл тавьсан анхны хүн болж, ЗХУ-аас сансар судлалаар хол хоцроогүй гэдгээ дэлхий дахинд баталсан билээ. НАСА-гийн дараагийн том амжилт бол дахин ашиглагддаг, дэлхийн анхны Шатл бүтээсэн явдал байсан. Гэтэл өнгөрсөн пүрэв гаригт даалгавраа амжилттай биелүүлээд эх дэлхийдээ эргэн ирсэн Атлантис шатл хөлөг газардсанаар 30 жилийн түүхтэй шатл сансрын хөлөгний хөтөлбөр үндсэндээ өндөрлөсөн юм. Одоо НАСА-д АНУ-ын сансрын нисгэгчдийг сансар огторгуйд хөөргөх хөлөг байхгүй болсон. Харин сансар судлалын хөтөлбөрийг зогсонги байдалд оруулж, доголдуулсан гол буруутан нь ерөнхийлөгч асан Жорж Буш гэж үзэх Конгрессмэн байгаа юм.
2000 оноос хойш хөрөнгө мөнгөгүйгээс болж АНУ-ын сансрын хөтөлбөр үндсэндээ зогсонги байдалд орсон юм. НАСА Тойрог замд байрлаж байгаа Олон улсын сансрын станцаас судалгаа шинжилгээнийхээ ажлыг явуулахаар төлөвлөж байгаа юм. Америкчууд нэг удаа нисэхэд Оросын холбооны сансрын агентлагт 56 сая орчим доллар төлж Оросын “Союз” хөлгөөр сансрын нисгэгчээ хөөргөх болсон байна. Ерөнхийлөгч Барак Обама “Спэйс-Икс “болон “Виржин Галактик” зэрэг хувийн компаниудын сансрын хөлгүүд үйл ажиллагаагаа эхэлтэл НАСА-гийн үйлдвэрлэсэн “Арес-1” сансрын хөлгийн үйл ажиллагааг зогсоосноор Америкчууд Оросын сансрын хөлгийг царайчлахаас өөр аргагүй болсон юм. Барак Обама Сансар судлалын бодлогоо өнгөрсөн онд танилцуулахдаа АНУ 2030 гэхэд Марс гариг дээр хүн буулгана гэж мэдэгдсэн. Обама “Сансар огторгуйд бидэнд судлагдаагүй маш олон зүйл байгаа. Бид техник технологийнхоо давуу талыг ашиглан илүү ач холбогдолтой, илүү эрэлттэй байгаа зүйлд анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй болж байна” гэсэн байна.
НАСА Сансрын хөлөг бүтээхэд хамаг хөрөнгө хүчээ заралгүй, хувийн компаниудын сансрын хөлгийг хямд үнээр ашиглан сансарт хөөрч, хөрөнгө хүчээ сансар огторгуйн судлалд зарцуулах нь зөв гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Янз бүрийн сайхан төлөвлөгөө байгаа боловч яг одоо сансарт нисгэгч хөөргөх хөлөггүй болсон Америкчуудын сансар судлалын ирээдүй бүрхэг байна гэж шүүмжлэгчид үзэж байгаа юм.
Shuum.mn