Стик, шанз болон гахайн утсан мах ихээр идэх нь яагаад хүний зүрхэнд муу болохыг тайлбарлахад махны химийн бүтэц бидэнд туслана хэмээн эрдэмтэд хэлж байна. Хоол боловсруулах эрхтэн дэх бактер нь улаан махан дахь амин хүчлийг задалдаг болохыг “Nature Medicine” сэтгүүлд хэвлэгдсэн судалгаа харуулжээ. Энэ нь цусан дахь холестериний хэмжээ ихсэх болон зүрхний өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг сөрөг үр дагавартай юм байна. Улаан өнгийн махыг хүмүүс хүнсэнд хэрэглэх нь эрүүл мэндэд эрсдэлтэй болохыг хоолны мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Улаан өнгийн махыг тогтмол хэрэглэснээр эрүүл мэндэд аюултай байж болохыг судалгаа харуулсан юм. Их Британид, өдөрт 2 зүсэм гахайн утсан махтай тэнцэх хэмжээний буюу 70 гр болон түүнээс их улаан махыг хүнсэнд хэрэглэхгүй байхыг Засгийн газар нь зөвлөж байна. Хүний биед ханасан өөх тос болон боловсруулсан мах махан бүтээгдэхүүн хуримтлагдах нь зүрхний үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг. “Хэдийгээр өөхгүй улаан маханд холестерин болон ханасан тосны хэмжээ бага байдаг боловч зүрх судасны өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг” хэмээн судалгааны багийн ахлагч Доктор Стэнли Хазен BBC агентлагт ярьж байлаа. Хоол боловсруулах эрхтэн дэх бактер нь амин хүчлийг идэж чаддаг болохыг хулгана болон хүн дээр хийсэн туршилт харуулсан. Амин хүчил нь бактерт идэгдэж хий болдог бөгөөд уг хий нь элгэнд TMAO гэх органик нэгдэл болон хувирдаг байна. Судалгаагаар TMAO нь зүрхний өвчин болон үхэлд хүргэдэг цусны судасан дахь өөх тосны хуримтлалын өсөлттэй холбоотой тогтоогджээ. TMAO нь ихэвчлэн анзаарагддагүй болохыг АНУ-ын Охайо мужийн Кли́вленд Клиникийн Доктор Хазен ярьж байсан юм. Тэрээр хэлэхдээ “Энэ нь хоол хүнсний үлдэгдэл байж болох боловч бодисын солилцоо болон холестериний хуримтлалд маш ихээр нөлөөлдөг. Бидний хийсэн судалгаа нь махны улаан өнгө бага байх тусам таны биед сайн болохыг харуулсан. Би долоон хоногийн 5 өдөр улаан мах хүнсэндээ хэрэглэдэг байсан. Харин одоо хамгийн багадаа хоёр долоо хоногт нэг удаа улаан мах хэрэглэж байна” гэжээ. Судалгааны үр дүнд хоол боловсруулах эрхтэн дэх бактерын тэнцвэрт байдлыг өөрчлөхийн тулд хүний биед сайнаар нөлөөлдөг бактерын өсөлтийг дэмждэг probiotic yogurt-ийг ашиглах санааг дэвшүүлсэн хэмээн доктор ярьж байсан юм. Онол ёсоор махны амин хүчлээр хооллодог бактерын тоог багасгах нь улаан махнаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлийг багасгана. Цагаан хоолтнууд мах иддэг хүмүүсийг бодвол амин хүчлийг нь иддэг бактер багатай байдаг.
Д.Амар
Д.Амар