Хүмүүс шоколадыг бараг өдөр тутам хэрэглэдэг. Гэвч шоколадын найрлага тослог ихтэй учраас эрүүл мэндэд сайн биш гэгддэг. Харин Английн химичид шоколадны найрлага дахь тослогын хэмжээг багасгах аргыг бодож олжээ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар шоколаданд ордог тослогын хэмжээг багасгахын тулд ямар ч шингэнг тэр бүү хэл архийг хүртэл ашиглаж болох юм байна. Америкийн Химийн нийгэмлэгийн хурлын тайланд тослоггүй шоколадыг хийхэд цэлцэгнүүрийг ашиглах аргыг дүрслэн харуулжээ. Архийг ашиглаж хийсэн шоколадны талаар нэгэн үйлчлүүлэгч хэлэхдээ яг л “бяцхан архины цэлцэгнүүр” шиг санагдсан гэжээ. Шоколадны тослогын хэмжээг багасгахын тулд жимсний шүүс болон жирийн усыг хүртэл ашиглах боломжтой хэмээн Warwick Их сургуулийн судлаачид хэлж байлаа. Ингэснээр шоколаданд орсон тослогын хэмжээг 50 хүртлэх хувиар багасгах боломжтой юм байна. Шоколаданд ямар ч шингэнийг хийж халаагаад буцаад хөргөж, хатуу хэвэнд оруулж болно. Доктор Боны үзэж байгаагаар шоколадыг шингэнтэй холиход нэг метр квадрат талбайг 30 сая хэсэгт хувааснаас бага хэмжээний дусал шаардагдах юм байна. Энэ нь хүний үсний ширхэгийн өргөний талтай тэнцүү гэж хэлэхэд болно. Ингэснээр шоколадны амт өөрчлөгдөхгүй ажээ. Шоколадны ердийн уламжлалт амтыг хадгалахын тулд жимсний шүүс, ердийн ус, витамин С оруулж болно. Энэхүү судалгааг Warwick Их Сургуулийн судалгааны багийнхан анх 2012 онд “Materials Chemistry” хэмээх сэтгүүлд нийтлүүлж байжээ. Бага зэрэг хүчиллэг шингэн нь шоколадны тослогыг багасгадаг учраас судалгааны багийнхан жимсний шүүсийг ашиглах нь хамгийн тохиромжтой гэж зөвлөж байна. “Жимсний шүүс, шоколад хоёрын холимог учраас сайхан санагдаж байна. Хүн бүр үүнийг дуртай идэх байх” хэмээн доктор Бон BBC агентлагт хэлж байлаа.
Д.Амар
Д.Амар