Монголчууд бид энэ хаврыг ёстой зугаацах завгүй синдромдож өнгөрөөх нь. Юун наадам, юун цагаан сар, юун Н.Энхбаярын хэрэг. Хэдхэн хоногийн дотор дэгдэх магадлал тун багатай дайнд эрсдэл тооцуулж, том луйварчдад далаараа цэвэр тавиулж байснаа гэнэт мэдэв. Үглэж дуулдаг нэг иргэн шоронд амьдаараа шатахыг харав. УИХ-ын хаврын чуулганы нээлт хошин үзүүлбэр аятай болж өндөрлөв. Монголын мөнгөний авдарыг захиран зарж, суусан Сангийн сайд асан С.Баярцогт Швейцарийн банкинд сая доллартай нууц данстай нь ил болж, ам ар дээр гаргав. Адаг сүүлд нь Шинэчлэлийн засгийн газрын тэргүүн нь ууланд авирах гэж яваад хонон өнжин алга болж, нүд орой дээр гаргалаа. Одоо маргааш юу болох бол гэх сэрэл хар аяндаа төрөөд байдаг болж.
Дайны эрсдлийн даатгал гээчид хутгалдсан нөхөд улсыг хохиролгүй болгох эсэх нь бүрхэг ч шорон гэдэг байшинд хэсэгтээ амьдрах нь тодорхой. Тэд ял эдэлсэн болж, бид баахан мэдрэлээрээ наадаж, үзэн ядсаар дуусч таарна. Хоригдож буй нөхөд дээрцөөнгүй эрхмүүд нэмэгдэх юм гэнэлээ. 10 хулгайчийг хорилоо гээд 100 хулгайч бойжиж л байна цаана нь. Шатсан дуучин залуугийн хувьд өөрөө шатсан, өрөөл шатаасан аль нь бай бие сэтгэл нь эдгэрч л таарах байх. Ямар ч байсан эрүүгийн хэрэгтээ шүүлт хийлгүүлнэ. Эргүүлээд баахан нөхдөд эрүү тулгуулж, Х.Тэмүүжин сайдаар туг тахиад дуусах янзтай байна.
Ерөнхий сайдын хувьд ашгүй эрлэг таалчихсангүй эсэн мэнд эргэж ирэв. Биеийн байдал нь танагтай бол ажилдаа ороод, шинэчлэх ажилдаа нухацтай хандахаас бусдад анхаарал сарниулах зүрх нь нэг хэсэгтээ мохох байх. Харин сая доллар Швейцарь руу бултуулсан Сангийн сайд асан С.Баярцогт нууж хааснаа ичих булчирхайгүй зарлаж, номхон дөлгөөн царай гаргаж, огцорно, мултарна гэж том ам гарч байснаа гэнэт л таг болчихов. Гэхдээ тэр хэн ч биш болох цаг нь нэгэнт ирсэн гэдгээ мэдэж л байгаа байх.
Үндсэндээ Н.Алтанхуяг нь хоббиноосоо болж лагшин нь чилээрхэж, хэрэг эрхлэх газрын дарга сайдаа хадан гэр рүү нь залчих шахсан бол залуу сайд Х.Тэмүүжин нь “маршал” гэдэг үгтэй ноцолдож байгаад шатсан хүнийхээ хэргээр тайзнаас хөөгдөж, УИХ-ын дэд дарга хүртлээ дэвшин гялалзаж асан С.Баярцогт сул гишүүн дээр үлдэж амжихгүй дээрээ тулав.
АН-ынхан энэ хавар их л барцадтай байна. Ерөнхийлөгчийн сонгууль болох гээд байхад бүтэл царайлсан нөхдөдөө Ц.Элбэгдорж хийморийн сан тавиулж, хэл ам зайлуулж, барцад арилгалдаг ном сонин уншуулмаар болж.
Ш.Гонгор