“Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийн хүрээнд сансрын технологийг хөгжүүлэх, нутагшуулахад чиглэгдсэн Үндэсний уралдаан гараагаа эхэллээ. МУИС-д болсон “Хиймэл дагуул-Бидний тэмүүлэл” уралдааны нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцон үг хэлж амжилт хүслээ.
66-ийн мм диаметртэй, 115 мм-ийн өндөртэй ундааны лаазанд багтахуйц 350 гр орчим жинтэй, өртөг багатай хиймэл дагуулын Кансат төрлийг олон улсын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд сургалт болон туршилтын зорилгоор зохион бүтээж, хөөргөн ашигладаг. Манай улсад энэ тэмцээнийг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд Ерөнхий сайдын ивээл дор “Хиймэл дагуул-Бидний тэмүүлэл” уриатайгаар эхлүүлж байгаа юм. Анхны дагуулыг ирэх тавдугаар сард хөөргөхөөр төлөвлөжээ.