Британы хамгийн анхын эмэгтэй Ерөнхий сайд асан Маргарет Тэтчер 87 насандаа таалал төгслөө. Түүнийг таалал төгссөн талаар өчигдөр Британий Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Маргарет Тэтчер Лондон хотын "Ритз" зочид буудалд таалал төгссөн байна. Хатагтай Тэтчер сүүлийн хэдэнд сард сэтгэцийн олдмол өвчинтэйгөө тэмцсээр нас барсныг албаны хүмүүс хэллээ.
Британы Ерөнхий сайд Дэвид Камерон энэхүү мэдээг сонсоод Европ тивийн орнуудад хийх айлчлалуудаа цуцлан эх орондоо ирсэн байна. Ерөнхий сайдын тамгын газар хатагтайн цогцсыг дээдсийн ёсоор чандарлаж, бүх цэргийн хүндэтгэлийг жагсаал үйлдэн хүндэт Паулийн сүмд оршуулгын ёслол хийх болно хэмээн мэдэгджээ.
Маргарет Тэтчер нь 1979-1990 онд Их Британийн Консерватив Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд тус улсын түүхэн дэх анх бөгөөд одоогоор цорын ганц эмэгтэй Ерөнхий сайд юм.
1959 онд Консерватив намаас нэр дэвшин парламентын гишүүн болж байсан тэрээр 1975 онд Боловсролын сайд байхдаа экс Ерөнхий сайд Эдвард Хэттэй намын даргын сонгуульд өрсөлдөж ялсан бол 1979, 1983, 1987 оны сонгуульд намаа удирдан оролцож, тус тус ялалт байгуулж байсан юм.
Ерөнхий сайдаар ажилласан арав гаруй жилийн хугацаандаа тэрээр төрийн өмчит үйлдвэрүүдийг хувьчилж байсан бол түүний Засгийн газрын үед буюу 1982 онд Их Британи, Аргентин улсууд Фолклэндийн арлуудын төлөө байлдаж байсан билээ.