Манайд нэг гажиг тогтолцоо бий болоод одоо бүр тэр нь хэвийн зүйл болчихжээ. Шал угааж, хоол зөөхийн тулд дээд сургууль төгссөн диплома шаардлагатай. Яг энэ дипломаар нь бас төрийн хариуцлагатай албан тушаалд бас томилогдоно. Ингээд харахаар шал угааж буй үйлчлэгч, төрийн нэрээр үүрэг гүйцэтгэж, ажил хариуцаж буй албан тушаалтан ч адилдаа адил, годилдоо годил нэг тогооноос хоол идээд өөрсдийн замаа хөөж байна. Гагцхүү тэдний ялгаа танил тал, ар өврийн хаалгаараа ялгагдах жишээтэй. Тиймээс манайд үйлчлэгчээс долоон дор албан тушаалтан өч төчнөөн олдоно. Иймэрхүү албан тушаалтнуудын нэгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа 401 дүгээр хорих ангийн дэд дарга н.Цэрэн-Отгон гэх эр тодроод байна.
МАХН-ын дарга Н.Энхбаяр улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, хараат шүүхийн хуудуутай шийдвэрийн дагуу ялтан болчихоод буй. Хэдийгээр ялтан гэгдэж буй ч оюун санааны эрх чөлөө буюу сэтгэх, уншиж судлах гээд эрхүүд нь нээлттэй байдаг. Харамсалтай нь Н.Энхбаяр дээр энэ эрхийг нь хүртэл эдлүүлэхгүйд хүрчээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа 401 дүгээр хорих ангийн дэд дарга н.Цэрэн-Отгон гэх эр Н.Энхбаярын уншиж судлахаар захисан Англи, Франц, Орос, Герман зэрэг хэл дээрх ном, сонин сэтгүүлүүдийг эхлээд өөрөө уншиж хянаад, дараа нь оруулахаар зарлигджээ. Мундаг хэлтэй дэд дарга байгаа биз. Юун ард түмний Арго багш. Манай боловсролын сайд ч үнэндээ дээрх хэлүүдээр ярьдаггүй гээд бодчих. Хамгийн эмгэнэлтэй нь нөхөр дэд дарга н.Цэрэн-Отгон амьдрал дээр англи энэ тэр битгий хэл эх хэлээрээ ярихдаа маруухан. Тийм байтлаа л таван хэлээр гарсан материалыг өөрөө хянаад дараа нь Н.Энхбаярт өгнө гэхээр хэний ч санаанд багтахгүй байгаа биз. Ядаж байхад Н.Энхбаяр бол Монгол Улсын Ерөнхийлөгч байсан, дэлхийн олон орны хэл, соёлыг нэвтэрхий судалж, эх хэл дээрээ гадны ном зохиол хөрвүүлсэн нь олонтаа. Тиймээс 401-ийн дэд даргыг дэлхийн хэмжээний эрдэмтэй хүнтэй мөчөөрхөж байна гэж үзэх үү, эсвэл дээрээс шидсэн чулуундаа цохигдоод хөгөө хөлдөө чирж байна гэж харах уу, мэдэх юм алга. Ямар ч байсан хурган дарга эрх мэдлээ хэтрүүлж, хүний оюун санааны эрх чөлөөнд эрээ цээргүй халдаж байгаа нь үнэн болж байна. Ер нь үйлчлэгчээс долоон дор албан тушаалтантай байснаас албан тушаалтнаас дээр үйлчлэгч нар байсан нь дээр юм даа. Эсвэл эрхэм дарга Цэрэн-Отгон Арго багштай хамтран хэлний төв нээхэд болохгүй ч юм алга. Ардчилсан улс юм чинь адлахгүй л байлгүй, дэд дарга аа.