logo
Төсөвт тусгагдсан 17,2 тэрбум төгрөгөөс дахин санал хураалтын зардлыг гаргах нь зүйтэй гэж үзлээ

Төсөвт тусгагдсан 17,2 тэрбум төгрөгөөс дахин санал хураалтын зардлыг гаргах нь зүйтэй гэж үзлээ

2013/04/10

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2013-04-09/ үдээс хойш хуралдаж “Дахин санал хураалтын зардал батлах тухай”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

2013 оны Төсвийн тухай хуулиар сонгуулийн зардалд 17,2 тэрбум төгрөг төсөвлөгдөн батлагдсанаас энэхүү төсөвт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөв болох 15.846.846.804.0 төгрөг суусан байна. Иймд нэгэнт төсөвт тусгасан Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг дахин хэлэлцэж батлах шаардлагагүй гэж хуралдаанд оролцсон гишүүд үзлээ. Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойрогт явагдах дахин санал хураалтын зардал 397,473,328,0 төгрөг, хэвлэл мэдээллийн сурталчилгаанд мониторинг хийхэд шаардлагатай 91.000.000 төгрөгийг 2013 оны Төсвийн тухай хуулиар батлагдсан сонгуулийн зардал болох 17,2 тэрбум төгрөгөөс гаргах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд үзлээ .

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш