Монголоос алдагдсан Тираннозавр батаар үлэг гүрвэлийн ясыг АНУ-д худалдаалах гэж байсныг манай тал яаралтай арга хэмжээ авч зогсоож чадсан. Нэлээд удаан хугацааны турш маргаан үүсгэсний дүнд шүүхийн шийдвэр бидний талд гарсан билээ. Тиймээс Тираннозавр батаарыг ирэх сарын 7-нд манай улсад шилжүүлэхээр болжээ. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлээс энэ талаар тодрууллаа.
-Тираннозавр батаар үлэг гүрвэлийн ясыг Монголд хэзээ авчрах вэ?
-АНУ-ын Нью-Йорк хотноо ирэх сарын 7-нд Тираннозавр батаар үлэг гүрвэлийн ясыг манай талд хүлээлгэн өгнө. Өөрөөр хэлбэл, үлэг гүрвэлийн яс Монголын мэдэлд шилжих юм. Үүний дараа бид Тираннозавр батаар үлэг гүрвэлийн ясны баглаа боодлыг хийлгэж, ачуулах эрхтэй болно. Тэр болтол хариуцаж, хамгаалах эрх нь АНУ-д байгаа. Үлэг гүрвэлийн ясыг ачуулсны дараа Монголд хэзээ ирэх нь тодорхой болно. Бид хүлээж авсныхаа дараа баглаа боодлын үйл ажиллагаа эрхэлдэг компанид хандаж, жинлүүлэх, боолгох, ачуулах, үнэ өртгөө гаргах юм. Үүний дараа хэд хэдэн газарт хандаж санал тавина. Одоогийн байдлаар “Korean air” компанид хандсан. Тус компани “Бүх мэдээллээ тодорхой өгсний дараа хариу мэдэгдэнэ” гэсэн. Энэ мэдээллүүд тавдугаар сарын 7-ноос тодорхой болно. Тиймээс энэ ажлыг мэдээлэл тодорхой болсны дараа дэс дараатай зохион байгуулахаар төлөвлөлөө. Одоо бүх зүйлийг хэлэхэд арай эрт байна.
-Тираннозавр батаар үлэг гүрвэлийн ясыг хаана байрлуулах вэ. Байр савыг нь бэлдсэн үү?
-Ачуулахад нэлээд өндөр хэмжээний зардал гарна гэсэн тооцоо байна. Гэхдээ зарим үйлчилгээнд хөнгөлөлт үзүүлэх талаар холбогдох газруудтай ярилцаж байгаа. Мөн нийт зардлыг эцсийн байдлаар гаргасны дараа үндэсний ачаа тээврийн компаниудад хандана. Үлэг гүрвэлийн ясыг Лениний музейд байрлуулахаар төлөвлөсөн. Лениний музейтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх шүүх хурал нөгөөдөр /маргааш/ болно. Бид Лениний музейг улсын өмчид авна гэж тооцоолоод байгаа.
-Завхан аймгийн Завханмандал сумаас эмэгтэй хүнээс өндөр араг яс олдсон гэсэн. Энэ талаар танай яаманд мэдээлэл ирсэн үү?
-Манай яам хадны оршуулгыг цаг алдалгүй судлах судлаачдын ажлын хэсэг гаргаад байгаа. Мөнх цэвдэг хайлж, дэлхийн дулаарал явагдахын зэрэгцээ уул уурхайн компаниуд хууль бусаар археологийн дурсгалыг хөндөж байгааг үндэслэн Монголын судлах ёстой газруудыг яаралтай судлаж, олдвор илрүүлэх зорилгоор ийм баг ажиллуулж байна. Энэ ажлын хүрээнд тэднээс тайлан мэдээ ирэх ёстой. Одоогоор илрүүлсэн газруудын тайланг хурлаар авч хэлэлцээгүй байна. Хаанаас олдвор олдсон талаар албан бус мэдээллүүд яаманд ирж байгаа. Хэрэв дээрх олдворыг иргэд олсон байвал Археологийн зөвлөлөөр яаралтай хэлэлцэх ёстой. Өөрөөр хэлбэл, манай яамны дэргэд Археологийн ерөнхий зөвлөл гэж бий. Ямар нэг олдвор олсон иргэн байвал манай зөвлөлд яаралтай бүртгүүлэх шаардлагатай.