logo
Яам төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллана

Яам төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллана

2013/04/10

Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн дарга Г.Мягмар нар хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

“БХҮНТөв”-ийн тухайд барилгын салбарын мэргэжлийн холбоодыг төлөөлж салбарын хөгжлийн бодлогын асуудлаар яамтай харилцаж байх юм. Түүнчлэн барилгын салбарын хөгжлийг түргэтгэхтэй холбогдсон бодлогын баримт бичиг, хууль, тогтоол, төсөл хөтөлбөр, төлөвлөгөө /мастер төлөвлөгөө/ боловсруулах, хэлэлцэх, шийдвэрлэх, хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.

Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэхдээ ил тод, зарчимч, шударга байр сууринаас хандаж, хууль зөрчихгүй, хариуцлагагүй байдал гаргахгүй байх бүх талын арга хэмжээг авч, гэрээгээр гүйцэтгэсэн бүхий л үйл ажиллагааны хариуцлагыг бүрэн хүлээхээр гэрээнд тусгажээ.

Энэхүү гэрээний хүрээнд жил бүр хамтран ажиллах төлөвлөгөөгөө баталж байна. Харин гэрээний биелэлтийг жил бүрийн эхний улиралд багтаан дүгнэх юм.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш