Сонгинохайрхан дүүргийн "Орбит"-ын гэх тодотголтой 106 дугаар сургуулийн багш нар өнгөрсөн баасан гаригт хүүхдүүдэд биш эцэг эхчүүдэд хичээл заав.Хүүхдийнхээ цүнхийг үүрсэн эцэг эхчүүд гэм нь жаахан хожимдож л ирэхээс сурагчид шиг үймүүлэхгүй даалгавар сайн биелүүлэх юм гэж багш нар нь ам сайтай байсан юм. Харин аав ээжүүд аль 20, 30 жилийн өмнөх дурсамж сэргээд сайхан байна. Одоогийн багш нарын заах арга барил бидний үеийнхээс тэс өөр юм. Яаж зааж, сургахаа ойлголоо. Хүүхдээ загнаад, юм сурахгүй байна гээд байдаг, буруу юм байна. Биеэрээ мэдэрлээ гэж байлаа. Тэд хүүхдийнхээ оронд хүүхэд болсноос гадна, хүүхдүүдийнхээ "Авьяас", "Ном" хөтөлбөрийн хүрээнд хийсэн бүтээлийн үзэсгэлэн, урлагийн тоглолтыг үзэж сонирхов.
106 дугаар сургууль эцэг эхийн өдөрлөгийн албан ёсны нэр нь "Боловсролын шинэчлэлд хамтдаа". Боловсрол шинжлэх ухааны яамны бодлого болох хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг "Хөгжих цаг" нэртэй албан ёсны хичээл болгон хэрэгжүүлж байгаагаа энэ үеэр эцэг эхчүүдэд тайлагнасан юм. Эцэг эхчүүд энд хүүхдүүдийнхээ урлагийн авьяасыг үзэхээс гадна хийсэн бүтээлийг нь сонирхож байлаа. Бүтээлгүй хүүхэд гэж байхгүй. Нэгдүгээр ангийнхан гэхэд нэг шүлэг сонгож аваад, тэр шүлгээ бичиж, зурж, нааж бүхий л талаар нь илэрхийлсэн байна.
"Хөгжих цаг"-ийн хичээл хүүхдүүдэд тун ч хөгжилтэй байдаг аж. Энэ хичээлийг 1, 2, 3 гээд анги тус бүрээр хувааж долоо хоногийн нэг цагийг сонгож авч хичээллэдэг хуваарьтай. Сурагчид өөрийн хүслээр 14 төрлийн хөгжлийн хичээлээс сонгож, суралцдаг байна. Хөвгүүд голдуу шатар даам, IQ хөгжүүлэх хичээл сонгодог бол охид шүрэн урлал, урлаг, дуу, шүлгийн дугуйлан сонгодог аж. 106-гийнхан сургуулийн мэдлийн цагаасаа албан ёсны хөгжих цагийн хичээл гаргасан. Багш нарыг чаддаг чаддагаар нь хөгжих цагийн багш болгосон байна. Сургуулийн мэдлийн цагаас гаргасан албан ёсны хөгжих цагт энэ сургуулийн бүх сурагчид болох 1400 хүүхэд хамрагддаг бол албан бус 7 төрлийн дугуйлан секцэд 700 хүүхэд хамрагддаг аж. Эдгээр хичээлээс гадуурх сургалтууд бүгд л хүүхэд бүрийг хөгжүүлэх үүрэгтэй.
Хүүхдүүд хөгжих цагийг хүлээдэг, бэлтгэдэг болж. Өөрийн ангидаа биш бусад ангийн хүүхдүүдтэй холилдож ордог болохоор илүү сонирхолтой ч байдаг байна. Ийм байхад эцэг эхчүүдэд хичээл заах нь илүүц мэт санагдавч ингэж байж хүүхдээ илүү ойлгож, багш нар ч хүүхдэд нь юу сургах гээд байгааг мэдэж, хамтарч ажиллахад дөхөм болдог гэж 106 дугаар сургуулийн захирал П.Энхчимэг хэлж байлаа.
П.Наран