logo
“Нисдэг сүрэг”-ийн эзэд чууллаа

“Нисдэг сүрэг”-ийн эзэд чууллаа

2013/04/10
Сэлэнгийн Шаамарын, Дорнодын Халхголын зөгийн бал импортын балнаас хамаагүй чанартай гэсэн яриа бий. Жилээс жилд зөгийн аж ахуй эрхлэгчдийн тоо болон зөгийн балны шимт чанар буурсаар байгаа нь байгалийн унаган төрх алдагдсантай холбоотой хэмээн судлаачид үзэж байна. Улсын хэмжээнд жилд 30-35 тонн зөгийн бал үйлдвэрлэдэг. Зөгийн аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого тодорхой бус байдгаас зөгийчид “бор зүрх”-ээрээ л зүтгэсээр өнөөг хүрчээ. Харин сүүлийн есөн жил завсарласан зөгийчдийн зөвлөгөөн өнөөдөр “Discover Mongolia”-д өнөөдөр эхэлжээ. Улсын хэмжээнд зөгийн аж ахуй эрхлэн бал үйлдвэрлэгчид “нисдэг сүрэг”-ээ хойшид хэрхэн үржүүлж, олшруулах, бүтээгдэхүүний чанар, савлагааг сайжруулах асуудлаар чуулж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш