Москва хотын бизнес, худалдааны “Kiev Highway” төвд дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 15 цаг 30 минутанд нэгэн эмэгтэй тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээллийг цагдаагийн газарт утсаар мэдээлжээ. Уг мэдээний дагуу шалгах ажлыг шуурхай зохион байгуулж худалдааны төвд байсан 15.000 хүнийг нүүлгэн шилжүүлж, хайгуулын ажлыг эхлүүлснээр тэсрэх бөмбөгийг олж аюулгүй болгожээ.