logo

"Төмөр хатагтай"-г оршуулах арга хэмжээг телевизээр шууд дамжуулна

2013/04/10
Их Британий ерөнхий сайд асан Маргарет Тэтчерын оршуулах ажиллагаа 4-р сарын 17-ны өдөр болох бөгөөд телевизээр шууд дамжуулна гэж Би-Би-Си мэдээллээ. Лондонгийн Ариун Павелын сүмд болох оршуулгын хүндэтгэлийн арга хэмжээний үеэр цэргийн бүхий л хүндэтгэлүүдийг үзүүлэх аж.

Их Британий ерөнхий сайдын тамгын газрын мэдэгдэлд, оршуулгын ажил нь хатан хаан заавал оролцох төрийн оршуулга биш ч хатан хаан II Елизавета эл оршуулгын ажилд хүрэлцэн ирнэ гэж мэдэгдсэн байна. Салах ёс хийх ажиллагаа дууссаны дараа Тэтчерийн шарилыг Мортлейк чандарлах газарт хүргэж, төрөл төрөгсөд ойр дотны хүмүүсийг байлцуулан чандарлана.

Маргарет Тэтчер нь өнгөрсөн даваа гаригт Лондонд 87 насандаа талал төгссөнийг бид өмнө нь мэдээлсэн. Тэрээр Их Британий түүхэнд анхны ерөнхий сайд эмэгтэй байв. Тэрээр 1979 -1990 онуудад энэхүү албан тушаалыг хашиж байсан билээ. Урьд өмнө нь төдийлөн дэлгэрээгүй хатуу чанд хэлбэрээр улс орныг удирдаж эдийн засгийг төвхөнүүлж, Их Британийг дэлхийн хөлөө бүхий гүрнүүдийн эгнээд хүргэсэн гэгддэг. Тэтчер Өрнөдийн орнууд болон ЗСБНХУ-ын хоорондын харилцааг намжаахад чухал нөлөө үзүүлсэн нэгэн байв. Түүний хүчин чармайлтуудын ачаар Британий хамгийн сүүлийн колони байсан Гонконгийг Хятадын тусгаар тогтнолд буцаах шийдвэрийг Британи гаргасан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш