УИХ-ын сонгуулийн 26-р тойргийн дахин санал хураалт 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 07.00-20.00 цагийн хооронд явагдана. Тус тойрог 179 мянга гаруй сонгогчтой. Дахин санал хураалт зохион байгуулахаар сонгуулийн 80 хэсэг байгуулагдаж тэдгээрт 760 гаруй хүн ажиллаж байна.
Дахин санал хураалтад бэлтгэх ажлын хүрээнд УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн бүх хэсэгт маргааш туршилтын санал хураалт явуулахаар төлөвлөжээ гэж Сонгуулийн Ерөнхий Хорооны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.