ЭМЯ-ны Оношилгоо, эмчилгээний технологийн хэлтсийнхэн Япон улсын цусны диализийн төхөөрөмж үйлдвэрлэгч “Junken Medical” компанитай энэ сарын 10-ны өдөр уулзлаа.
Уулзалтад “Junken Medical” компанийн захирал Макото Такакура, тус компанийн Чанарын албаны ажилтан Хироши Хироси, “Kato Tech” компанийн захирал Хироши Шибата нар оролцож шинээр үйлдвэрлэж буй цусны диализийн төхөөрөмжөө танилцууллаа.
Уг төхөөрөмж нь Япон улсад өргөн хэрэглэгддэг бөгөөд ойролцоогоор 3000 гаруй ширхэгийг Япон улсад суурилуулсан байна.
Төхөөрөмж нь зөвхөн бөөрний гемодиализ эмчилгээ хийгээд зогсохгүй бүх төрлийн цусны бохирдол шүүх боломжтой юм.
Эмчилгээний заалт: - continuous hemodiafiltration, continuous hemofiltration, continuous hemodialysis, direct hemoperfusion, plasma exchange, plasma adsorption, extra corporeal ultrafiltration method, slow continuous ultrafiltration
Эдгээр эмчилгээнүүд тус бүр ориулалтын цус шүүх шүүгч ашигладаг байна.