logo
Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэж буй японы программ хангамжийг танилцуулав

Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэж буй японы программ хангамжийг танилцуулав

2013/04/11

ЭМЯ-ны Оношилгоо, эмчилгээний технологийн хэлтсийнхэн Япон улсын “The Rising Sunshine” Төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгч Такада Кацутоши, “PC world” компанийн захирал Шигемаса Какинохана, “IT Sangaria” компанийн захирал нарыг 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Япон улсад сүүлийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээнд өргөн хэрэглэгдэж байгаа программ хангамжийг танилцуулав.

Энэхүү программ хангамж нь өдөр тутам эмч, өвчтөн хоорондоо чөлөөтэй харилцах боломжийг олгодог бөгөөд шууд харилцах боломжтой аж.

Уг систем нь iOS үйлдлийн систем бүхий iPAD, mini iPad, Apple iPhone зэрэг төхөөрөмжийн тусламжтай ажиллах юм байна.

Мөн хот, хөдөөгийн эмч нар хоорондоо энэхүү системийг ашиглаж холбогдож болох юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш