logo
Хятадын тагнуулууд АНУ-ын төр захиргааныхныг сандаргаж байна

Хятадын тагнуулууд АНУ-ын төр захиргааныхныг сандаргаж байна

2013/04/12
    Хятадын нэгэн тагнуул АНУ-ын цэргийн технологийг хулгайлсаныг  ТТГ мэдсэнгүй өнгөрсөн байна.  Энэ нь ХМТ-г хүнд байдалд оруулсан байна. Хятад гаралтай хакер Стив Лю нь энэхүү  Хятадад ашигтай тагнуулын үйл ажиллгааныхаа төлөө 6 жил шоронд хоригдох ял авчээ. Тэрээр Пентагоны тэргүүлэх компанид ажиллаж байжээ. Инженерийн хувьд тэр сансрын болон навигацын бүхий л салбарын судалгаануудад нэвтрэх боломжтой байжээ. Стив Лю 2009 онд  өөрийн эх орондоо очиж лекц уншиж байжээ. Ингэхдээ хиймэл дагуултай холбогдолгүйгээр байг онох боломжтой нисэгчгүй төхөөрөмжийн тайлбар, мэдээлэлтэй хэдэн мянган нууц файлуудыг Хятад труу авч явжээ. Тэр БНХАУ-ын их сургуудиудад үзүүлэх  лекц явуулахын зэрэгцээ засгийн газрын зохион явуулсан бага хурлуудад америкийн нисэгчгүй төхөөрөмжүүдийн талаар тодорхой ярьж байжээ.
    Гэтэл энэхүү бага хурлуудад оролцогчдын дунд америкийн тагнуулууд бас оролцож байж л дээ. Тэгээгүй бол хаанаас Вашингтонд, ХМТ-нд Пентагоны нууц мэдээллийг Хятадад зарсаныг мэдэх билээ. Үүгээрээ түрээ барин Стив Лю нь хятадад сайхан ажил авах гэж байсан гэж ярьцгааж байна. Ямартай ч, 2010 оны намар тэрээр АНУ-д буцаж ирэхдээ баригдасан юм. Түүнийг ХМТ-ны агентууд онгоцны буудал дээр баривчилсан.
    Мөрдөх явцад түүнийг  хятадын тусгай албаныханд нууц мэдээлэл дамжуулсаныг нотлох ямарч баримт олоогүй аж. Гэхдээ шүүх хятадын инженерийг АНУ-ын аюулгүй байдалд заналхийлэл учруулсан гэж үзсэн.
    Вашингтоны гаргасан тооцоогоор, Пентагоны технологийг хулгайлсан явдал нь хэдэн зуун сая долларын хохирол учруулсан аж. Сүүлийн дөрвөн жилд АНУ-д Хятадад ашигтай тагнуул хийсэн 100 орчим хүн баривчлагджээ. Мөн иймэрхүү олон тохиолдолуудыг чандлан нууцалсан ажээ. Тухайлбал, АНУ-д амьдардаг асар олон, үндэс угсаагаа тэлсэн хятадын иргэдтэй холбоотой хэмээн америкийн шинжээчид үзэж байна.
    АНУ-д амьдардаг хятад иргэдийн олон нь америкийн өндөр технологийн корпорацуудыг сонирхож, тэд нартай хамтран ажилладаг ч бий. Түүнчлэн хятадын диаспорын дунд АНУ-ын нутаг дэвсгэрт түр зуур амьдраад эх оронч сэтгэл гаргах үүднээс юм уу, эх орноос нь уйгагүй хүсэлт тавихад тагнуул юм уу, кибертагнуул гэж ангилаж болох тийм үйл ажиллагаанд оролцохоор эрсдэлтэй шийдвэр гаргадаг. Сүүлийн жилүүдэд АНУ-д ийм тохиолдолууд нь олонтоо гарч байгаа юм байна.
    Хятадуутай ажиллаж байгаа хүмүүсийн үйл ажиллагааны улмаас америкийн Northrop Grumman, Boeng, Ford Dow Chemical зэрэг компаниуд нилээд хохирол амсчээ. Хамгийн сүүлийн тохиолдол энэ 3-р сард илэрчээ. АНУ-ын чөлөөнд байгаа офицер Бенджамин Пирс Бишопыг хайр сэтгэлийн холбоотой хятад бүсгүйдээ цэргийн нууцыг мэдээлсэн хэргээр буруутгажээ.
    Тэрээр найз хүүхэндээ цөмийн зэвсэг болон дайсны баллистик пуужин болоод урьдчилан мэдээлэх системийг илрүүлсэнтэй холбоотой бүхий л мэдээллүүдийг дамжуулж байсан. Нэг үгээр хэлбэл, Америкт амьдардаг хятадын хүн ам тус улсын тусгай албаныхны толгойны өвчин болоод байна. Ийм явдлууд нь америкчуудыг үнэхээр цочроодог. Тиймээс тэд аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг тодорхой хэмжээгээр чангатгах нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр, энэхүү тулгамдсан асуудлыг системийн түвшинд авааад шийдчих ямар нэгэн шийдвэр одоогоор харагдахгуй байна. Уг мэдээллийг бүрмөсөн хаах бас боломжгүй юм. Энэ нь америкийн эрдэмтэд, инженерийн хятадын мэргэжил нэгтэнүүддээ нууц мэдээллийг дамжуулахгүй гэдгийг үгүйсгэхгүйн нэгэн адил боломжгүй зүйл.
    Хятад-америкийн харилцааны тагнуулын дуулиан шуугианууд нь Хятад улс өөрийн технологийн хоцрогдлоо АНУ-ын харьцуулан нөхөх хүчин чармайлтуудаа идэвхжүүлэх тусам улам нэмэгдсээр байх болно. Үүнээс үзэхэд, Хятадад тагнуулуудыг илрүүлэх шинэ арга хэмжээнүүдийг хүлээх болох нь. Яагаад гэвэл, Бээжин нь Вашингтоныг тэдний бүр иймхэн үзүүлэлтээс илүү гарахыг хэрхэвч тэвчихгүй.
      
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш