logo
 “Хонх уйлуулдаг” гавъяат маань тун удахгүй хотлыг хошууруулна

“Хонх уйлуулдаг” гавъяат маань тун удахгүй хотлыг хошууруулна

2013/04/12

Монгол улсын гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ “Монголын тухай” тоглолтоо тун удахгүй толилуулах гэж байна. 2003 онд “Хонхны нулимс” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийж тухайн үеийнхээ залуусыг хошууруулж явсан дуучин маань энэ удаад “Монголын тухай” дуулж монгол түмнээ хотлоор нь хошууруулахаар болжээ. Тэрээр алсын Ирланд улсанд суралцаж байх хугацаандаа эх нутаг, элэг нэгт монголчуудаа ихэд санасан бөгөөд тэднийхээ алга ташилтад өлгийдүүлэн тайзнаа гарахаар энэ сарын 17, 18-ны өдрүүдийг сонгожээ. Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хэдийнэ хүлээсэн гавьяат маань “Тайзан дээрээ хурдан гарах юмсан гэж бодохоор цаг хугацаа хүртэл өнгөрч өгөхгүй юм” хэмээн ярьжээ. Зөвхөн ганц энэ үг түүнийг хэрхэн догдолж буйг нь  илтгэх мэт.  Өнгөрсөн хугацаанд  “гавьяат болмогцоо уран бүтээлээ хийсэнгүй” гэх шүүмжлэлд өртөөд байсан ч үе үехэн монголдоо ирж, дуучин дүү нарынхаа тоглолтыг зохион байгуулдаг байсан. Тухайлбал , дуучин Д.Намсрайноров, П.Идэржавхлан нарын тоглолтыг тун амжилттай зохион байгуулсан нь түүнийг холбооныхоо ажлаас  холдоогүйг баталсан гэхэд болно.  Ямартай ч Монголоо санасан гавьяатын сэтгэл, гавьяатыг санасан ард түмний сэтгэл ямархан гайхалтай үдшүүдийг бий болгохыг тэсч ядан хүлээх нь үлдлээ.

IMG_00170

IMG_00055

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш