Хичээлийн шинэ жил ойртож байна. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн оюутнууд тэтгэлэгтэй болох гэж байгаа. Гэхдээ оюутан бүрт бүгдэд нь тэтгэлэг олгохгүй гэнэ. Тооцоо ёсоор 140 мянган оюутан тэтгэлэг авахаар байгаа ч бас тодорхой шалгууртай байх нь.
Нэг том шалгуур нь тухайн оюутан хичээлээ тасалдаггүй байх гэнэ. Дээрээс нь даалгавраа хийдэг байх гээд сурах идэхтэй холбоотой шалгуурууд бас бий аж. Гэхдээ хичээлээ таслахгүй гэдэг нь бас 100 хувийн ирцтэй байх гэсэн үг ч биш ажээ. 100 хувь гэвэл хатуудана гэж үзэж байгаа бөгөөд хичээлийнхээ хэдэн хувьд суусан байвал тэтгэлэг авч байхыг Засгийн газраас гаргах журмаар тогтоох юм байна.
Харин сурлагын өндөр амжилт гаргасан суралцагчдад урамшууллын тэтгэлэг олгох ажээ. Хэдэн хувийн нэмэгдэл байх вэ гэдгийг мөн Засгийн газрын журмаар тодорхой болгох бөгөөд хууль санаачлагчдын хувьд онц сурвал Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 хувь олгоно гэсэн байр суурьтай байгаа ажээ. Судалгаагаар нийт оюутнуудын 10-12 хувь нь онц сурдаг байна.Тэхээр нийт 140 мянган оюутны 14 мянга гаруй нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү буюу 140 мянган төгрөгийн тэтгэлэг авах нь.
Г.Жаргал