Өчигдөр Перугийн цагдаа нар нийслэл Лима хотын төв хэсэгт орших нэгэн барилгаас хүний 180 ширхэг гавлын ясыг илрүүлж хураасан байна. Уг байшинд амьдардаг, өөрийгөө шидтэн гэж хэлсэн эр хар домын ёслол үйлддэг байсан гэнэ. Цагдаа нар нууц мэдээлэл авсныхаа дараа уг байшинд нэгжлэг хийжээ.
Хүмүүсийн санхүүгийн болон эрүүл мэнд, хайр дурлалын асуудлыг хар шид, шидэт бэлдмэл ашиглан шийдэхийг санал болгодог байсан 31 настай эрийг цагдаа нар баривчилсан байна. Түүний үйл ажиллагаагаа явуулдаг байсан байшин ерөнхийлөгчийн ордноос дөрвөн гудамжны цаана байрладаг байжээ.
Байшингаас маш олон тооны гавлын яс олдсон нь цагдаа нарыг гайхшруулсан байна. Перугийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, хурандаа Карлос Гомз хэлэхдээ тэдгээр гавлуудыг хар дом, ид шид хийхэд хэрэглэдэг байсан гэжээ.
Цагдаа нар түүнчлэн үхлийн нунтаг гэж нэрлэгдсэн зүйл бүхий олон арван хайрцгийг илрүүлсэн байна. Уг нунтаг нь оршуулгын газрын шороо гэж үзэж байгаа гэнэ. Баривчлагдсан эр үүнийг шидэт нунтаг хэмээн зардаг байжээ.
Цагдаа нар тэдгээр гавлыг хаанаас авчирсныг нь мөрдөн шалгаж байгаа бөгөөд тэдгээрийг оршуулгын газраас хулгайлсан байж магадгүй гэж үзэж байгаа аж. Перугийн хуулиар хүний цогцсыг дамлаж, нас барагсдын дурсгалыг гутаасан хүнийг зургаа хүртэлх жилээр шоронд хорьдог байна.
Э.АМАР