logo
 БНТУ-ын шадар сайд Бэшир Аталайг Нийслэлийн Хүндэт тэмдэгээр шагналаа

БНТУ-ын шадар сайд Бэшир Аталайг Нийслэлийн Хүндэт тэмдэгээр шагналаа

2013/04/12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл БНТУ-ын шадар сайд ноён Бэшир Аталайг Нийслэлийн Хүндэт тэмдэгээр шагналаа. “Анкара”-ийн гудамжийг нээж тууз хайчлах ёслолын ажиллагаанд БНТУ-ын шадар сайд ноён Бэшир Аталай, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ТИКА-ийн Ерөнхийлөгч Сердар Чам нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Жич: Турк Улсын талаас манай улсын нийслэл Улаанбаатар хотод өөрсдийн нэрэмжит гудамжтай болохыг хүссэн хүсэлтийн дагуу Нийслэлийн ИТХ-ын 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 240 дугаар тогтоолоор тус дүүргийн Хүнсний Нэгдүгээр дэлгүүрээс СУИС хүртэлх гудамжийг Турк Улсын нийслэл  Анкара хотын нэрэмжит гудамж болгосон байдаг ажээ..
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш