logo
Жинхэнэ брэндийн эрэгтэй цамц энгэрийн халаасгүй байдаг

Жинхэнэ брэндийн эрэгтэй цамц энгэрийн халаасгүй байдаг

2013/04/13
Та цамц худалдаж авахдаа чанартай эсэхийг нь хэрхэн яаж мэдэх вэ. Үнэтэй болгон чанартай байж чадахгүй. Чанартай цамц худалдаж авахыг хүсэж байгаа бол доорх зөвлөмжийг уншаарай.

Эхлээд халаасыг нь үз

Та ёслолын цамц өмссөнөөрөө ганган харагдах албагүй. Хэрэв та бизнесмен шиг харагдахыг хүсэж байгаа бол урдаа халаасгүй, босоо судалтай цамц өмс.

Удаах нь ханцуйг нь сонирх
Сайн хийцийн цамцны ханцуйны хоёр төгсгөл нийлж байгаа үеийн хажлага нь бага байдаг байна. Энэ нь таны гарны бугуйны хөдөлгөөнд нэмэр болох зорилготой бөгөөд мөн сайхан харагдахад зориулагдсан.

Цаашилбал “Canali” фирмийн цамцанд бугуйнаас хойно бас нэг товч байдаг нь ханцуйгаа тодорхой зайнд эргүүлэх боломжийг олгодог байна. Ханцуйны товчоо сулласнаар ханцуйгаа нэг л эргүүлэх боломжтой бөгөөд харин бугуйнаас хойно орших товчийг сулласнаар ханцуйгаа гүйцэд хойшоо эргүүлнэ.

Оёдол хамгийн чухал шүү
“Kiton", “Borelli" мэтийн цамцны компаниуд одоо хүртэл хижээл насны хатагтай нарыг цамцыг гараар оёх урлагт сурган ажиллуулдаг байна. Олон жилийн дадлага туршлагын ачаар эдгээр хатагтай нарын оёсон оёдол нь бараг харагдахгүй шахам маш цэвэрхэн харагддаг гэнэ. Гараар оёсон цамцыг таних нэг арга бол товчин дээрх уламжлалт “тахиан- хөлт” оёдол юм.

Захны оруулгыг заавал шалга

“Claiborne” мэтийн нэр хүндтэй фирмүүдийн цамцнууд захны оруулга болох нуугдмал зэвсэгтэй байдаг. Зангиа зүүх үед энэхүү хуванцар нь таны захыг үрчийхгүй байхад тусалдаг. Харин зангиа зүүгээгүй үед таны цамцны захыг хүрэмний дотор хатуу барьцтай байхад тусална. Цамцаа өмсөөгүй үедээ эдгээр хуванцаруудыг захнаасаа салгахаа мартав аа.

Нурууны залгаас ч бас онцлог

Цамцны ар нуруу мөртэй нийлдэг хэсгийг нурууны залгаас гэе. Энгийн цамцнууд нь нэг л залгаастай байдаг бол “Lorenzini” мэтийн алдартай фирмийн цамцнууд хуваагдмал залгаастай байдаг бөгөөд энэ нь биед илүү тохиромжтой байдаг байна.

/Хань/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш